Нийгмийн

Авлигач нөхөдтэйгөө тэмцвэл жилд нэг биш нэлээд байраар урагшилна даа Х.Нямбаатар сайд аа

“Транспаренси Интернэшнл" олон улсын байгууллага 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг өчигдөр танилцуулсан.

Тэгвэл Монгол Улс өмнөх жилээс нэг байраар урагшилж, 110 дугаарт эрэмбэлэгдсэн байх юм. Ерөнхий сайд авлигатай тэмцэхээ илэрхийлж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Авлигын индекс бууруулах ажлын хэсэг байгуулсны үр дүн энэ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хэдийгээр нэг байраар урагшилсан боловч бидний эхлүүлсэн ажил, авлигатай тэмцэж буй тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна. Цаашид төлөвлөсөн ажлуудаа илүү эрчимжүүлнэ" хэмээсэн байх юм.

Хэрвээ сайд маань ЖДҮ-чид, Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй, улс төрчдийн хамаарал бүхий 25 компанитай, журмын нөхөдтэйгөө тэмцвэл жилд нэг байраар биш нэлээн хэдэн байраар урагшлах биз. Харин чадахгүй аваас нэг жилд нэг оноо ахиулж явсаар хэдэн жилийг ардаа үдэхийг хэн ч үл мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 15:21

Авлигын үнэлгээ арагш ухраагүй ч урагшлаагүй шив дээ монгол авлигын хөндийн шавартаа шигдээд....шавраасаа гарах ч хүсэлгүй, эндээ нэг хэсэгтээ амьдаръя аа гээд байгаа юм биш үү

Зочин
Зочин
2022-01-26 15:21

Авилагчдыг нэг дор цөмийгнь арилагаа

Зочин
Зочин
2022-01-26 15:22

Энэ чадахгүй ээ

Зочин
Зочин
2022-01-26 15:22

????????????????авилтайгаа тэмц

Холбоотой мэдээ

Back to top button