Нийгмийн

Б.Ариунхишиг: Хүүхэд унтаарч, шээсний гарц буурвал яаралтай өрхийн эмнэлэгтээ ханд

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг "Ковид-19 ба хүүхдийн тусламж үйлчилгээ"-ний сэдвээр мэдээлсэн юм.

Тэрбээр “Омикрон мутацын давлагаа гарсантай холбогдуулан вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдварын хүнд хэлбэрээр өвчилж, эмнэлэгт хэвтэх нь ихэссэн.

  • Хүүхэд унтаарах
  • Шээсний гарц буурах
  • Өндөр халуурах
  • Ханиахдаа уйлах

зэрэг шинж тэмдгүүд илэрвэл өрхийн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй. Бусад тохиолдолд дархлааг нь дэмжиж гэрийн нөхцөлд асарна. Гэр бүлээрээ тусгаарлагдаж байгаа бол урьдчилан сэргийлэх, хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд дараах аргыг авах нь зүй.

  • Хоол хүнс, шингэн зүйлс уулгах
  • Дархлааг нь дэмжих
  • Халдварын дэгийг баримтлах
  • Гэрийн агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ хийх нь нэн чухал” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 12:18

омикрон бага насны хүүхдүүд их тусаж байгаа сурагтай байсан хэрэгтэй үед хэрэгтэй мэдээлэл хийсэнд баярл�##�аа

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button