СПОРТ

“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Б.Ачбадрах гэж хэн бэ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд Монголын хоёр тамирчин хурд сорих эрх аваад байгаа билээ.

Батмөнхийн Ачбадрах 1994 оны арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн. 2018 оны Пёнчаны олимпод өрсөлдсөн тэрбээр УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. 

2018 онд “Б” ангиллын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн. ДАШТ-д дөрвөн удаа оролцсон туршлагатай. 2014 онд спортын мастер, 2015 онд ОУХМ цол авч, 2015 онд ХХЕГ-ын “Хилийн төлөө” медалиар шагнуулсан. 

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авсан байна. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button