Нийгмийн

БАЙР СУУРЬ: Улс төрчид сэтгүүлчдийг заналхийлдэг байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй

"Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд ороод буй. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр /2021.01.26/ энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.

УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн уг үйлдэлдээ уучлал гуйсан юм.

ZARIG.MN САЙТЫН ЭРХЛЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ: Ё.ОТГОНБАЯРЫН ЭХНЭР Ш.БАТНАСАН ХӨГЖЛИЙН БАНКНААС 17,2 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН

"Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд энгийн иргэд бус улс төрчтэй хамаарал бүхий компаниуд байгааг бид олсон. Х.Баттулгын зөвлөхөөр 19 настайгаасаа эхлэн 14 жил ажилласан залуу 113,9 тэрбум төгрөг аваад төлөөгүй. УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн төрсөн хөвгүүдийн нэр дээрх компаниар дамжуулан 43,2 тэрбум, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир эхнэрийнхээ хамаарал бүхий компаниар их хэмжээний зээл авсан. Ё.Отгонбаяр эхнэрийнхээ хамаарал бүхий "Нүүдэлчин групп" хэмээх компаниар дамжуулан 17,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг компанийг одоогийн эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Уг компани 2018 онд авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй. Сэтгүүлч У.Оргилмаа уг мэдээллийг рэтивит хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа болон манай сайтыг ална хэмээн сүрдүүлсэн. У.Оргилмаа сэтгүүлч уг асуудлаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Энэ тухай ярих байх" гэв.

У.ОРГИЛМАА: Ё.ОТГОНБАЯРЫН ЗАНАЛХИЙЛЛИЙГ ЭЦА-НААС ШАЛГУУЛНА

Сэтгүүлч У.Оргилмаа "2022.01.24-ны өдөр Хөгжлийн банкнаас найдваргүй зээл авсан иргэдийн мэдээллийг би хараад өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Ё.Отгонбаяр над руу "3-4 удаа ална, Заригтай чинь хамт, байгаа газраас чинь олоод ална" зэргээр заналхийлсэн. Тиймээс би асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Өнөөдөр өглөө над руу уучлал гуйсан мэдээлэл цахимд байршуулсан ч, энэ хэрэг хэдийн хяналтаас гарсан. Иймд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар зохих ёсоор хандана. Ингэснээр цааш, цаашдын сэтгүүлчид ажил, албаа айдасгүй гүйцэтгэж чадна"

EGUUR.MN САЙТЫН ЭРХЛЭГЧ Ж.МЯДАГБАДАМ: УЛС ТӨРЧИД СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАНАЛХИЙЛДЭГ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ

Ж.Мядагбадам: "Улс төрчид, нөлөөлөл бүхий хүмүүс сэтгүүлчдийг сүрдүүлж буй асуудлыг байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрч болохгүй. Хувь хүн жиргээ хийж уучлалт гуйгаад өнгөрдөггүй, хуулийн байгууллагаар нь шалгадаг байхыг хүссэн учир энд редакциа төлөөлөөд ирсэн байна" гэв.

СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ, УЛСТӨРЧДИЙН БУЛХАЙГ ДЭЛГЭСЭН СЭТГҮҮЛЧ БҮР РҮҮ "АЛНА" ГЭЖ МЭССЭЖ БИЧИЖ, ЗАНАЛХИЙЛЭХ ҮҮ?

"Хүний эрх, эрх чөлөө, улс төрчдийн асуудал бүрт сэтгүүлчид, хэвлэлийнхнийг ална хэмээн сүрдүүлээд байж болохгүй. Асуудлыг гаргаж ирсэн хүн бүрийг ална гэж бичиж, заналхийлэх үү. Үүнийг хүлээн зөвшөөрч огтоос болохгүй" гэв.

Болсон явдлын тухай сануулбал, “Zarig.mn” сайт Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж буй. Энэ сарын 24-нд БСШУ-ны сайд, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад орсон талаар мэдээлсэн. Үүнд нь хилэгнэсэн Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа руу чат илгээн, элдвээр дарамтлан сүрдүүлсэн байдаг. Тэрбээр “Хогийн хоёр гар. Та хоёроос болж эхнэрээсээ салж байна. Чамайг олж ална. Миний амьдралыг ийм болгосон хариугаа авна. “Зариг”-тай чинь ална. Үнэн хорсож байна” хэмээн заналхийлжээ.

ШУУД ЛАЙВ ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 14:33

ШАНТААЖНЫ ХЭД

ЗочинТ
ЗочинТ
2022-01-27 14:26
Reply to  Зочин

ЖДҮ, УНДАРМАА, ЧИНГЭС ХААН БАНК, ҮНДЭСНИЙ Х,О БАНК, ХӨГЖЛИЙН БАНКНУУДЫН ШУГАМААР ИДСЭН МӨНГИЙГ ДҮНЖ ҮЗЭХЭД ЦАЛИН ТЭТГЭВЭР ХЭД ДАХИН НЭМЭЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИХЭЭР ХИЙХ МӨНГИЙГ ЭНЭ МАН-ЫН ХУЛГАЙЧИД ИДЭЖ УУЖЭЭ. ИЙМ БАЙДЛААС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ ХҮМҮҮСЭЭ???????

Зочин
Зочин
2022-01-26 15:16
Reply to  Зочин

УЛСТӨРЧДИЙН УВАЙГҮЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ

Зочин
Зочин
2022-01-26 16:46

Жинхэнэ ориг шантаажчингууд. Сайн дурандаа шантаажны нөхдийн дарамтад орж давруулж байгаа Отгонбаярыг юу ч гэх вэ. Тавилан юм даа.

ХӨДӨӨНИЙ ХҮН
ХӨДӨӨНИЙ ХҮН
2022-01-26 18:57

ХҮРЭЛСҮХЭЭ ОЮУН ЭРДЭНЭЭ НЯМБААТАРАА ТА НАР ОДОО БҮР АЛЖ ТАЛАХД АА ТУЛЦН ЯАВАА НААД Х Б НЫ ДЭЭРЭМЧИДТЭЙГЭЭ ӨӨРСДНӨӨ ХОЛБООГҮЙ Л ЮМ БОЛ ХАМАГ ХӨРӨНГИИГ НЬ ХУУ ХУРААГААД УЛСАА ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧ МЭДЭЭЖ ШУНАЛЫН ТУЛАМНУУДАД ХУРААСАН ДАРСАН УУЛ ОВОО ШИГ ЮМ БАЙЖ Л БАЙГАА ЖИРИИН ИРГЭД БИДНИИ АВСАН ХЭДХЭН ТӨГРӨГНИИ ЗЭЭЛИИНХ НЬ ХУГЦАА ЖООХОН Л ХЭТЭРЧИХЭЭР ЯАЖ МАХАА ИДДЭГ БИЛЭЭ ХАГАРТЛАА БАЯЖСАН МӨНГӨ ХҮҮЛЭГЧИДИИН БӨГСИИГ ЯАЖ ДОЛООДОГ БИЛЭЭ . ГЭТЭЛ ТӨРИИН САЙД ЯВСАН ХҮН ОЛОН ТЭРБУМЫН ХУЛГАЙГ НЬ ИЛ БОЛГОЧИХООР ОЧИЖ АЛНА ШҮҮ ХЭМЭЭН ХЭЭВ НЭГ ЗАНСАН ШИГЭЭ ДАНАЛЗАЖ СУУДАГ . ЮУ ГЭСЭН ҮГВЭ ??? АРД ИРГЭДИИН НЭР БАРЬЖ ШУДРАГА ЁС ГЭЖ ЗОГСОО ЗАЙГҮЙ ЯАРЬЖ ЯАВЖ БҮХ ЭРХ МЭДЭЛД ХҮРЦГЭЭЛЭЭ ГУРВАА МАН-ЫХААН .ХУРДЛААЧ ТЭГЖ БАЙЖ ЖИРИИН ИРГЭД ЗАЛУУСЫН ТЭВЧЭЭР ДУУССАН ЦАГТ АМАА БАРИВАА

Холбоотой мэдээ

Back to top button