Нийгмийн

"ЭХЭМҮТ-д гурван сарын турш цалингаа аваагүй, зээл авах бүх эрх нь хаагдсан ажилтан бий"

МҮЭХ-ноос мэдэгдэл хийлээ. Энэ үеэр өнөөдөр төрийн үйлчилгээний ажил эрхэлдэг, жолооч, үйлчлэгч зэрэг хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой мэдэгдлийг оны өмнө шаардлагаа хүргүүлж, өчигдөр хариугаа авсан байна.

Тэрбээр "Төрөх эмнэлэгт очиход 2021 оны арваннэгдүгээр сараас хойш цалингаа аваагүй, нийгмийн даатгалаараа зээл авах бүх эрх нь хаагдсан ажилтан байна. Үүний адилаар төрийн албанд цалин, хөлс удаах, хоцроох асуудал их гарсаар байна.

Өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж, сайн дурын үндсэн дээр бусад байгууллага болон хувийн хэвшилд харьяалагдан ажиллах боломжтой. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй харин нэмнэ гэдэг тодорхойлолт гарсан. Гэхдээ энэхүү шийдвэр нь өнөөг хүртэл хөрсөн дээрээ хэрэгжихгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x