НИЙГЭМ

АН: Тэтгэвэр нэмж, татвараа бууруулсан бол боов тарааж явах хэрэг гарахгүй

Өнөөдөр /2022.01.27/ АН-аас долоо хоног бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр АН-ын дарга гэх М.Тулгат, дэд дарга гэх Ч.Отгочулуу, Нарийн бичгийн дарга гэх О.Баасанхүү нар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

М.Тулгат “Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудал яригдлаа. Энэ банк олон улсын зах зээлээс хөрөнгө босгодог газар, эргэн төлөх өндөр хариуцлагатай. Гэтэл хэдхэн томчуудын эрх ашиг үйлчилж байгаа нь харамсалтай. ЖДҮ эрхэлж байгаа иргэд дэмжлэг авч чадахгүй байгаа энэ үед өөрсдөдөө зээл өгсөн энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй” гэлээ.

Харин Ч.Отгочулуу, О.Баасанхүү нар “МАН тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн боловч ажил хэрэг болж буй нь алга. Төгрөгийн ханш унасан учир иргэдийн худалдан авах чадвар дэндүү сул байна. Ерөнхийдөө эрх баригчид хэлсэн ярьсныхаа эсрэг ажиллаж байна.

Мөн ААН-үүдээс авдаг татвар, татаасаа багасгачихвал боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болно. Албан татвар хасах, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх чухал байна” хэмээсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 13:31

Тэтгэвэр нэмээд ч энэ золбин хэн дуртай нь юу дуртайгаа ямар ч хамаагүй үнээр зардаг ардчил�##� нэртэй, хөсрий нийгмийг устгахгүй бол нэмэргүй дээ.

Зочин
Зочин
2022-01-27 13:52

Haashain be heden ahmaduudaa hundlee l biz, gariig n tsailgaa l biz. Yagaaad tetgevertei holbood baidiin be.

Зочин
Зочин
2022-01-27 13:53

chi oligtoi sorog hvchin hiiged naa namaa oligtoi awad ywchdag bol iim ym blohgvishd

Зочин
Зочин
2022-01-27 13:53

nastai hvmvsd setgeliin l beleg ugsun ygd hugshin nastai hvmvsig hetsv bdald oruulad iim ym yriad bdin boloo

Зочин
Зочин
2022-01-27 13:59

chi oligtoi sorog hvchin hiiged naa namaa oligtoi awad ywchdag bol iim ym blohgvishd

Зочин
Зочин
2022-01-27 14:00

nastai hvmvsd setgeliin l beleg ugsun ygd hugshin nastai hvmvsig hetsv bdald oruulad iim ym yriad bdin boloo

Зочин
Зочин
2022-01-27 14:00

Haashain be heden ahmaduudaa hundlee l biz, gariig n tsailgaa l biz. Yagaaad tetgevertei holbood baidiin be.

Холбоотой мэдээ

Back to top button