ДЭЛХИЙНИЙГЭМ

Монгол, Австралиас Хятадад нийлүүлэх коксжсон нүүрсний хэмжээ 25 хувиар буурчээ

Хятадын коксжсон нүүрсний импорт 2021 онд огцом буурч, цар тахлын улмаас Австралийн нүүрсний болон Монголын импортыг албан бусаар хориглосон тул Хятад эх үүсвэрээ төрөлжүүлэхийг хичээж байна хэмээн шинжээчид мэдэгдэв.

Хятад
улс өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэлд шаардлагатай 54.7 сая тонн коксжих нүүрс
импортолсон нь 2020 оныхоос 24.6 хувиар буурчээ. 

Шаньсид төвтэй “Today” сэтгүүлийн нүүрсний шинжээч Жиа На хэлэхдээ, “Австралиас бусад нүүрсний далайгаар импортлох эрэлт их байсан ч энэ нь Австрали, Монголын импортын нүүрсний зөрүүг нөхөж чадаагүй” хэмээв.

2020 оны аравдугаар сард Бээжингийн импортын хоригийн дараа Хятад улс өөрийн боомтуудад гацсан Австралийн нүүрсийг аравдугаар сараас хойш импортлохыг зөвшөөрч эхэлсэн ба коксжих нүүрсний импортын 11.3 хувь буюу 6.17 сая тонныг Австралиас импортолсон байна.

Өнгөрсөн
оны сүүлийн гурван сард гэхэд л Хятад нүүрсний хомсдолд орсны улмаас эрчим
хүчний хомсдолд ч орж, ойролцоогоор 5.54 сая тонн Австралийн эрчим хүчний хэрэгцээг
хангах нүүрсийг эрчим хүч гарган авахад ашигладаг. 

Хятадын боомтуудад хадгалагдаж буй Австралийн нүүрсний ихэнх хэсгийг одоо цэвэрлэсэн хэмээн Жиа На нэмж хэлэв.

Гэсэн хэдий ч, шинжээчид нүүрсний албан бус хоригийг бүрмөсөн цуцлах хандлага ажиглагдаагүй байгаа тул Австралиас шинээр тээвэрлэлт эхлүүлэх эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.  

Канберра Хятад улс коронавирусийн дэгдэлтийг хэрхэн зохицуулах талаар олон улсын мөрдөн байцаалт явуулах уриалгыг дэмжсэний дараа 2020 оны сүүлээр Хятад улс Австралийн ялангуяа нүүрс, хавч зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнд  импортын албан бус хоригийг тогтоосон.

Өнгөрсөн сард гаргасан “S&P Global Platts”-ийн мэдээллээс харахад, Хятад, Австрали энэ 2022 онд худалдааны өөр түншийг хайх нь тодорхой.

“Ямартай
ч, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын нэгэн адил худалдааны маргаанаас
үүдэлтэй нөлөөг эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгчид болон Хятадын эрчим хүчний
компаниуд гэхээсээ илүүтэй Австралийн металлургийн нүүрс үйлдвэрлэгчид болон
Хятадын гангийн үйлдвэрүүд илүү мэдрэх болно” хэмээжээ. 

Өмнө нь, Хятад улс коксжсон нүүрсний хувьд Австрали, Монголоос ихээхэн хамааралтай байсан бөгөөд 2019 онд нийт импортын 86.7 хувийг Австрали, Монголын импорт эзэлж байсан хэмээн нүүрсний шинжээч Ву Вэньшин хэлэв.

Монгол улс өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний хамгийн том эх үүсвэр байсан ч цар тахлын хилээ хааж, томоохон хуурай замын боомтуудад хязгаарлалт тавьснаар нийлүүлэлтэд хүндээр нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна.

2021 онд Хятад улс Монголоос 14.04 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 40.93 хувиар бага байгаа юм.

Үүний үр дүнд гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний өөр эх үүсвэр рүү шилжиж, 2021 онд ОХУ-аас импортлох хэмжээ бараг 60 хувиар нэмэгдэж, 10.67 сая тоннд хүрсэн.  

Хятадын гаалийн мэдээгээр, АНУ-ын тээвэрлэлтийн хэмжээ мөн бараг арав дахин нэмэгдэж, 10.18 сая тонн болсон бол Канадаас импортолсон хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 9.27 сая тонн болжээ.

Хятадын импортын коксжих нүүрсний хэрэглээ энэ онд хэсэгчлэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахал дэгдэхээс өмнөх үеийн төвшинд хүрэхгүй хэвээр байгаа юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-02 11:49

Нүүрс явцгүй болжээ �##�таа ухсан нь дээр юм бна даа

Холбоотой мэдээ

Back to top button