УЛС ТӨР
Б.Энхбаяр: 2021 оны төсвийн зарлагаас давсан орлогоор тэтгэвэр нэмье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх боломж, шаардлагын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр: Улсын нэгдсэн төсвийн 2021 оны гүйцэтгэлээр төсвийн орлого зардлагаасаа давж биелсэн таатай мэдээлэл байна. Иймд зарлагаас давсан орлогын эх үүсвэрээр нэн тэргүүнд ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зарчмын байр суурьтай байгаа уламжилж байна хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрсдийнхөө иддэг мөнгийг хасаад хэдхэн ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй
Тэтгэвэр нэмэх боломж нь байгаа болхоор л нэмэе гэсэн санаа гаргасан байхдаа
Enhbayar gedeg ulaan shouchon yumdaa.1 uruu bairaar gadaadiin irgediig bainga suulgah huuliin talaaar negch yg duugyi.odoo bair avsan gadaadiin irgend gazraa umchluh huuli sanaachlaad shoudaj baina.ene hyn mongol hyn munyy
470000 н тэтгэвэр авдаг хүний тэтгэвэрийг 20000 нэмж байгаа бол анхаарч үзмээр байгаа юм байна үүнийг анхаарч үзнэ үү Б Энхбаярт найдаж байна шүү