Нийгмийн

Eguur.mn мэдээллийн сайт гурван нас хүрлээ

"Баримттай мэдээлнэ" уриатай EGUUR.MN сайт өнөөдөр /2022.01.28/ гурван нас хүрч байна. Хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Логоо" ХХК-иас Eguur.mn сайтыг эрхлэн гаргадаг бөгөөд бид Монголын хамгийн өндөр хандалт бүхий 10 сайтын тоонд амжилттай багтаж, уншигчдынхаа итгэлийг хүлээгээд байна.

Eguur.mn мэдээллийн сайт нь аливаа улс төрийн нам, хүчин, холбоо эвсэл, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлж, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрхэмлэдэг.

Өнгөрсөн хугацаанд мэдээллийн агентлагийн хэмжээнд бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд бид бүтэц орон тоогоо жил бүр тогтвортой тэлж, ажлын байрны нөхцөлөө сайжруулах, мэдээллийн агуулгаа олон талт хэлбэрээр баяжуулах, технологийн шинэ дэвшлүүдэд нийцэх чиглэлд онцгой анхааран ажиллав. Бид мэргэжлийн редакцын бүтцээр өдөр тутмын контент бүтээлтээ чанартай, орчин үеийн шаардлага хангахуйц байдлаар нийтэлж, нийгмийн сүлжээнүүдэд мэдээллээ түгээх, бусдад илгээх боломжоор уншигчдаа хангаж, бусад технологийн шинэчлэлүүдийг тасралтгүй хийн ажиллаж байна.

Мөн гурван жилийн ойн энэ өдрөө Eguur.mn сайт өөрийн нэрийн аппликейшний хэрэглээг нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.

Цөөн хүн амтай, хэвлэлийн зах зээл нь хязгаарлагдмал нөхцөлд сэтгүүлчид салбарынхаа эзэн байж, зарчимтай, хүнлэг, хувийн хэвшлээ дээдэлсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэх нь хамгаас чухал юм. Үүсэн байгуулагдсан цагаас минь хойш бидэнтэй хамт буй эрхэм уншигчид, хамтран ажиллагсдадаа, уран бүтээлч хамт олондоо гүн талархал илэрхийлье.

EGUUR.MN САЙТЫН ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кена
Кена
2022-01-28 17:06

Бүгдээрээ мундаг шүү. Сэтгүүл зүйд шинэ жишиг, босго тогтоогоорой. Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө бас уран бүтээлч эрэл хайгуулын төлөө ямагт урагшлаарай.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x