Нийгмийн

ФОТО: Цуглуулагч О.Маш-Эрдэнэ “Шүтээн урлал” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Олон улсын музейн зөвлөлийн гишүүн О.Маш-Эрдэнэ Монголын урдаа барьдаг цуглуулагчийн нэг. Монголын өв соёлыг хамгаалах, хадгалах, ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулахын төлөө зүтгэж яваа тэрбээр 10.000 гаруй цуглуулгатай.

Монголчуудын аж амьдрал, шашин шүтлэгт холбогдох эд өлгийн зүйлс, бүтээлийг түлхүү цуглуулдаг О.Маш-Эрдэнэ “Шүтээн урлал” нэртэй үзэсгэлэнгээ Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” бүтээлч орон зайд дэлгэлээ.

“Монголын угсаатны зүйн гэр музей”-г үүсгэн байгуулсан тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ Монголын өв уламжлал, шашин шүтлэгтэй холбоотой бурхан, зээгт наамал, хатгамал зэрэг цуглуулгаа түлхүү дэлгэсэн байна.

“Шүтээн урлал” үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Сонирхуулахад, 2020 онд ховор морин хуур, ая дангийн судруудаар “Хөхөө намжил” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн О.Маш-Эрдэнэ “Цонжин болдог” дахь “Монголын эзэнт гүрний музей”-д 540 цуглуулгаараа “Монголын шүтээн”, “Монгол цайны соёл” нэртэй үзэсгэлэн гаргаад байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Х.СУЛТАНБАРС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button