УЛС ТӨР

"Авлига"-ын дөрвөн тэрбумыг танах уу: Ерөнхийлөгчийн лүндэнд шийдэл олох 20 цаг Б.Жавхланд үлдлээ

Ерөнхийлөгч өчигдөр орой “Тэтгэвэр тэтгэмж нэммээр байна” гэж лүндэн буулгамагц өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан санхүүжих эх үүсвэрийг нь эрж олох их ажилд уналаа. Засгийн газрын зүгээс мэдээлж буйгаар, Б.Жавхлан сайд гарц олох үүрэг авсан бөгөөд чадмагц нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүнийгээ УИХ-д танилцуулах чигтэй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд маргааш 14.00 цагаас ээлжит бусаар хуралдах захирамж гаргачихлаа. Ингэхээр Б.Жавхланд арга олоход нь  20 хүрэхгүй цаг үлдэв. Тэр өөрөө төсөв тодотгохоос үл зайлсхийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хориг тавилгүй үлдээсэн удаатай. Тэгэхээр төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр шийдэх боломж олох үүрэг авсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд маргааш улсын төсөв болоод нийгмийн даатгал, эрүүл мэнд, ирээдүйн өв сангийн төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэж захирамж гаргажээ. Ингэхээр хүссэн хүсээгүй төсвөө задална. Гэхдээ нэгийг танаж, нөгөө рүү л шилжүүлэхээс өөр чадамж манай эдийн засагт байхгүй.

Ингэхээр Сангийн сайд Б.Жавхлан төсвөө задлахдаа ямар зардал танах вэ гэдэг дээр ихээхэн төвлөрч буй гэлтэй. Харин нөгөө талд, 2022 оны төсвийг “Битгий шүүмжлээрэй” агуулгаар УИХ-ын гишүүдийг дөрвөн тэрбум төгрөгөөр “авлигадсан” тухай мэдээлэл нэгэнт ил болоод буй.

Тэгвэл өнөө цагт энэ дөрвөн тэрбумаа танах нь хамгийн эрүүл, зөв шийдэл болмоор харагдаж байна. Нэгэнт хөдөө, гадаа явсан УИХ-ын гишүүдээ эргүүлэн дуудаж, ээлжит бус чуулганы хуралдаанд бэлтгүүлж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-27 18:32

Жавхланг �######�уулах нь зөв байхаа. Бүгдээрээ мөнгө хүүлэгч болж дууслаа.

Зочин
Зочин
2022-01-27 18:37

ЯАСАН ГЭЖ 4 ТЭРБУМААР ТОГЛОХ ЭРХТЭЙ ЮМ ЭНЭ ГИШҮҮД ,БИТГИЙ ДАВРААД БАЙГААРАЙ ТА НАР

Иргэн
Иргэн
2022-01-27 20:41

Гишүүдийн 4 тэрбумийг хасах нь хамгийн зөв шийдэл шүү.эрхэм гишүүд авсан мөнгөөрөө дандаа ард түмниы амьдр�##�д төдийлөн хэрэг болдоггүй зүйлд зарцуулж замаас нь завшихыг л боддог биз дээ тэтгэвэр нэмэхдээ1 саяаас доош тэтгэвэр авдаг бүх хүмүүсийнхийг нэмэх хэрэгтэй бага тэтгэвэр авагчидыхыг нэмэх нь зөв гэхдээ хийж байсан ажил улсад төлсөн татвар нь хүн бүрийн адилгүй учраас тэтгэвэр тогтооход ялгаа гарч байдгийг анхаарах хэрэгтэй ш дээ

зочин
зочин
2022-01-28 03:42

4 тэрбумыг хасах нь зөв. Эд нар 4 тэрбумаар яадгийн

Холбоотой мэдээ

Back to top button