ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Биологич Жек Хайнеманн: Хүн төрөлхтөн өөрийгөө устгах мөхлийн ирмэгт ирсэн

Хүн төрөлхтөн өөрийгөө устгах мөхлийн ирмэгт хэтэрхий ойрхон ирсэн хэмээн Шинэ Зеландын Кентерберийн Их Сургуулийн генетикч, биологич Жек Хайнеманн итгэлтэйгээр мэдэгдлээ. Тэрбээр үүний гол шалтгааныг дан ганц “Мөхлийн цаг”-ийг бий болгоход хүргэсэн цөмийн зэвсэг биш хэмээн тодотгов. Хүн төрөлхтнийг мөхлийн ирмэг рүү асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн уур амьсгалаас гадна технологийн дэвшил их нөлөөлж байна гэлээ.

Цөмийн зэвсэг нь зөвхөн аль нэг талын ялалтад нөлөөлөөд зогсохгүй бүх хүн төрөлхтнийг сүйрүүлж болзошгүйг сануулах үүднээс 1947 онд “Мөхлийн цаг”-ийг бүтээсэн. Ийм зэвсэг нь гамшигт хүргэж болзошгүй хэдий ч хүмүүсийн үхлийг өдөөж болох бусад чухал хүчин зүйлүүд бас байгааг дурдав. Биологич Жек Хайнеманн хэлэхдээ чухамхүү “Мөхлийн цаг”-аар гамшиг ойртохыг хэмждэг гэлээ.

Маш том аюул заналхийлэл бол химийн бодис, түүнчлэн төрөл бүрийн хорт хаягдал. Зөвхөн АНУ-д л гэхэд хортой хог хаягдлыг хадгалах асар олон тооны хогийн цэгүүд байдаг. Ойролцоогоор 1700 ширхэг нь хамгийн аюултайд тооцогддог тул тэдгээр цэгийг аль болох хурдан цэвэрлэж, хор хөнөөлийг нь арилгах шаардлагатай.

Анхаарал татсан хамгийн аюултай зүйл бол АНУ-д тэдгээр хогийн цэгүүд байнга л хар салхи, цаг уурын өөрчлөлт, үер усны гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлд автдаг. Тиймээс, химийн хорт бодисууд гол ус, агаар мандал, газрын хөрсөнд их хэмжээгээр ордог. Энэ бүхнийг таслан зогсоохгүй л бол олон газар орон хүн амьтан аж төрөхөд тохиромжгүй болж, хүмүүс цэвэр усны төлөө, цэвэр агаарын төлөө өөр хоорондоо ширүүн тэмцэл өрнүүлж ч болох талтай.

Шавж, ургамал, амьтны генийг өөрчилдөг генийн инженерчлэл ч тийм бахархаад байхаар гайхалтай зүйл бус. Эсрэгээрээ аюултайд тооцогддог. Мэдээж хэрэг, зарим талаараа генийн инженерчлэл ашигтай ч нөгөөтээгүүр зарим төрлийн биороботуудыг төрүүлэх эрсдэлтэй. Хэрэв биороботуудын эрин цэцэглэвэл хүн төрөлхтөн өөрсдийн бүтээлдээ хөнөөлгөж ч болох. Тэр цагт биороботууд хүнийг захирч, өрөвдөх сэтгэлгүй хүйтэн шинэ дэлхийг бий болох нь дамжиггүй.

(Эх сурвалж: The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button