Нийгмийн

О.Батбаяр: Омикроны BA-2 буюу 1.5 дахин хурдан тархдаг мутац дэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит хурлаа хийлээ. Энэ үеэр УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Омикроны BA-2 хувилбар тархаж эхэллээ. Одоогийн байдлаар дэлхийн 40 улсад хурдацтай бүртгэгдсэн байна. Омикрон хувилбарын BA-1 буюу одоогийн манай улсад тархсан хэлбэрээс халдварлах чадвар нь 1.5 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэхүү дэд мутацын онцлог нь S генийг нь тогтоох боломжгүй сул талтай.

Их Британийн эрүүл мэндийн газар хүндрэл нас баралтыг нь судалж байгаа. Эрсдэлт бүлэг буюу вакцингүй иргэдэд хүндрэл нас баралтын эрсдэл их байна. Тиймээс иргэд нэмэлт тундаа хамрагдаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-28 13:08

Хурдан тархах тусмаа сайн байлгүй. Шуураад өнгөрөх байхаа.

Зочин
Зочин
2022-01-28 18:49

Вакцины хугацаа юу болж бгаа вэ хийгэхэд зүгээр лүү

Холбоотой мэдээ

Back to top button