НийгмийнУЛС ТӨР

"Капитал банкны асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлж байна”

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд явж байгаа бүх өр төлбөр, хамаарал бүхий этгээдийг бүгдийг АТГ-т өгөх шийдвэр гаргасан. Яагаад гэхээр нэг жилийн хугацаанд бид хүсэлт тавьсан. Бизнесийн хувьд хүндэрсэн байгууллага бий. Гэхдээ боломжтой мөртлөө төрийн байгууллагад ханддаг иргэн, ААН байж болохгүй. Хуулийн байгууллага дээр очоод учраа олно биз гэж бодож байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банк, Эрдэнэс Монголыг өөр түвшинд гаргахгүй бол зөвхөн төсвөөс ийм том төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Энэ хүрээнд ийм ажил хийгдэж байгаа. Капитал банк болон бусад Засгийн газартай холбоотой бүх асуудлыг хууль хяналтын байгууллагад өгөөд захаас нь шийдүүлж байна. Түрүүний ярьсан зураг төсөвгүй байгаа арга хэмээ гэдэг нь Засгийн газраас өргөн барьсны дараа УИХ дээр нэмэгддэг арга хэмжээ ихэнх нь байдаг. Тиймээс энэ асуудлыг цаашид сайн бодож, ярилцдаг байх хэрэгтэй. Засгийн газраас орж ирж байгаа арга хэмжээ УИХ дээр маш бага түвшинд өөрчлөгддөг байвал тооцоо судалгаа, хэрэгждэггүй байдалд цэг тавигдана. Төсөв өргөн барихаас өмнө Засгийн газар УИХ-тай сайн хамтарч ажиллах нь чухал байна гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button