УЛС ТӨР

Н.Мандуул: Хөгжлийн банк $800 саяын бондоо эргэн төлж чадахгүйд хүрвэл өр улсад шилжинэ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

 Тэрбээр: Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал тун хүнд байна. Монголбанкнаас шалгалт хийгээд одоогийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Түүнчлэн 200 тэрбум төгрөгийн зээлийг эргэлзээтэй гэх ангилалд оруулсан. Нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн бөгөөд эхнээсээ шийдвэрүүд гарч байна. Бид зээлдэгч нартай ажиллаад, эхнээсээ зээлийг нь төлүүлж байгаа. Өнөөдөр гэхэд 8.5 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн. Зээл төлөгдөхгүй байвал үе шаттай шүүхэд шилжүүлээд ил тод мэдээлээд явна. Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк. Бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнаас ялгаатай. Эдгээр зээлүүд төлөгдөхгүйн улмаас Хөгжлийн банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж яваа. Зээл төлөгдөхгүй явсаар манай банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл энэ өр улсад шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдгээр зээлдэгчийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна гэсэн үг хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-28 17:31

Монголын ард түмэн нь хэдэн баячуудаа тэжээхдээ баяртай байх болно оо. Намайг буруу ярьж байна гэж бодвол сонгуулийн үр дүнгүүдээ хараарай.

Зочин
Зочин
2022-01-28 17:41

түргэн төлүүл худлаа плпроод суух хэрэггүй

Зочин
Зочин
2022-01-28 18:07

Төлүүлээч тэгээд. Өөр хэлэх үг байхгүй.

Зочин
Зочин
2022-01-28 19:46

Зүгээр мөрөөрөө татвараа төлчихдөг жирийн иргэд нь удахгүй хөгжлийн банкны өр төлцгөөхийн байна. Бас л доромжилж чадаж байгаан шүү.

Зочин
Зочин
2022-01-28 20:19

za chadhgui shuu nowshooo xanch tsadhaa medhee bsan baychuudiiin baas s###snii mongiig tolj chadhgui awch bga tsalingaa yaj amidraldaa hurguuudeee gd bodj yawhd bas yuuun or we nowsh min

Иргэн
Иргэн
2022-01-29 09:52

Хуцдаг х�##�тах вэ.чи тэгээд юу хийдэг болж байна.

Буриад зон
Буриад зон
2022-01-31 13:36

Мандуул аа бага л тэнэгтээрэй Чи өөрөө хөөцөлдөж өрөө төлүүл Төр төлөхгүй чиний тавьсан өрийг сэрүүн зүүдэлхээ боль Хариуцлагаа өөрөө үүр чи

Холбоотой мэдээ

Back to top button