Нийгмийн

76-уулаа "Тэтгэвэр нэмье гэж бодож байсан" болж таарсан ээлжит бус чуулган

Ерөнхийлөгчийн "лүндэн"-гээр ахмадуудын тэтгэврийн нэмэх чиглэл өгөгдөж, Сангийн сайд Б.Жавхлан ямар нэгэн аргаар санхүүжих эх үүсвэрийн нь олох шаардлагатай тулгарсан. Нэгэнт 2022 оны төсвөө задлах нь тодорхой болсон тул юунд төсөвлөсөн зардлыг танаж, ахмадуудын тэтгэвэр лүү шилжүүлэхээр шийдэх вэ гэдэг нь анхаарал татаж эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр Засгийн газар өглөө эртэд ээлжит бусаар хуралдаж, Богд Зонхова болон Айрагны өргөө төслийн болиулж, төсвийг нь эл чиглэлд зарцуулахаар болсныг мэдэгдсэн. Богд Зонхова бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарийн санаачилж, төсөвт батлуулсан бүтээн байгуулалт. Ихээхэн шүүмжлүүлсэн. Цар тахлын хүнд цаг үед үрлэгэн зардал. Харин Айрагны өргөө бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын батлуулсан, Булган аймагт хийгдэх бүтээн байгуулалт юм. Мөн л нэлээд шүүмжлүүлсэн удаатай. Өрсөлдөх чадварын индексээр Булган аймаг хамгийн сүүлд жагссан боловч тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хөгжилд нэмэр тус багатай Айрагны өргөө шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Тийм ч учраас дээрх хоёр төслийн төсвийг тэтгэвэр, тэтгэмж рүү чиглүүлэх болсон Засгийн газрын шийдвэр олон нийтээс оноо авч байна. "Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь л дээ" хэмээцгээж байсан нийтийн уур амьсгал гэнэтхэн эерчихэв. Ийм ч учраас далимуулж, хувь тоглолт хийх гэсэн гишүүд УИХ-ын чуулганы танхим хэд хэдээрээ бий болов. Тодруулбал, "Би тэтгэвэр нэмье гэж эртнээс хэлж ирсэн, баяртай байна" гэцгээх гишүүд.

Тэднээс УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Пүрэвдорж нарыг нэрлэж болно. УИХ-ын гишүүн Н.Учрал "Би тэтгэврийн асуудал яриад 1.5 жил болж байна. Ингэж хэлэлцэж буй маш их баяртай байна" гэж үг хэлэнгээ боов тараасан үйлдлийг нь шүүмжилсэн Т.Доржханд гишүүнд далимдуулан үг хаяж амжсан. П.Пүрэвдорж гишүүн ч адил агуулгаар дуугарав. Тэднээс олон гишүүд "Энэ шийдвэрийг дэмжиж байна" гэж хэлсэн нь нөгөө талдаа Ерөнхийлөгчдөө тал зассаных ч байж мэднэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-29 10:12

Гишүүд попорсоор эцсийн шийдэлд хүрч чадаагүй гэл үү ? Гайхамшигтай нь ихэнх гишүүд тэтгэвэр нэмэхийг дэмжээгүй гэсэн мэдээ байсан.ш�##�тгаанаа дараагийнхаа хур�##�даанаар яруу тодоор тайлбарлацагаана гэлэгт найдах л үлдэв шив дээ!!!тэгсээр байгаад ЗГ-ынхаа сан�##�ыг мэдэн будилж попроод тэтгэвэр нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй хэдэн хөгшчүүдээ доромжлоод дуусах ви дээ. Өөрсдөа ашигтаы төслүүдээ авч үлдэх гэж үхэн хатан тэмцэх байгаагийн илэрэл юм байлгүйдээ , Боов тарааж баярхаж хахуулдахын оронд тэтгэвэрийг нэмэх ухаан �##�га уу???

Зочин
Зочин
2022-01-29 20:32
Reply to  Иргэн

Учр�##� гишүүнийг тэгэж ярьсаныг мэдэхгүй байна. Харин Пүрэвдорж ,Одонтуяа гишүүд байнга ярьдаг байсныг хэлэх хэрэгтэй.Юм үнэнээрээ дээр дээ.Бусад нь аА ч байхгүй,Б ч байхгүй байсан даа

Ard
Ard
2022-01-29 10:34

Estoi hogiin garuud suuj bdag haragdaj bgaa yum.Icheechee ta nar.Nariindaa purevdorj odonchineg 2 ih yarsandaa.Huelsuhiin oodoos tegeed duugarhgui yaasiin hogiin g###gnuud

зочин
зочин
2022-01-29 10:53

энэ 76 тэтгэвэр нэмэх нинжин сэтгэлтэй хүмүүс бишээ. Хүрэлсүхийг дуугарахад л бүгд т�##� засч нам болж байгаа юм. Энэ хүмүүс ээж аавгүй бололтой. эднарын ухна үхсэн ухаанд хоёр жилийн өмнө байтугай одоо ч тэтгэвэр нэмэх тухай орж ирэхгүй. м�##�ууд.

Зочин
Зочин
2022-01-29 11:11

Яг үнэндээ бага тэтгэвэртэй хүмүүсээ дэмээд сбайна уу, эсвэл 1 саяын тэтгэвэртэй хүмүүсээ дэмжээд байна уу? 350к авдаг нь 150к нэмүүлнэ, үүнтэй адилаар 1 САЯЫН ТЭТГЭВЭРТЭЙ нь ч 150к нэмүүлэх нь. Уг нь тэтгэврийн доод хэмжээг 500к болгоё гэж л ярьцгаасан, шаардсан. Гэтэл "баян" хөгшчүүдээ тэтгэчихлээ шдэ.

Зочин
Зочин
2022-01-29 13:07

76 с тэтгэвэр нэмэхгүй гэж сан�##� өгч байсан гишүүдийг өглөө бүр нэрсийг нь гаргаж өгнө үү.улсад өндөр татвар төлж байсан дарга цэвэрлэгч 2 адил зиндаанд тэтгэвэртээ авах боллоо.үүнийг мэдсэн бол тухайн үёд цэвэрлэгч г�##�ч хийж байдаг байждээ.

Зочин
Зочин
2022-01-29 13:52

76 н конопчид л доо

Зочин
Зочин
2022-01-29 16:43

Сэтгэл байв�##� �##�ь хэдийн нэмэх байсан юм. Заав�##� хэлүүлж чиглэл авч байж хөдөлдөг өөрийн толгойгүй мунхаг 76.

Зочин
Зочин
2022-01-30 11:30

Даварцгааж байж ШАНААДУУЛАВ ДАА , даган баясагчид аа ... Тэртэй - тэргүй танарын ТАРЫГ ТАНЬСАН сонгогчид инээцгээж сууна , танар бол архичдын хундаганы хоорондох зугаа - авгайчуудын с�##�тааны хоорондахь зунгаг ...

Холбоотой мэдээ

Back to top button