Нийгмийн

Хил хаасан учир харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн баррель номын хэвлэл зогсжээ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургууль 2019 онд "Баррель ном"-ын тендер зарласан байна. Эл тендер царцаж, "Сурагчид номгүйгээр хичээлээ үргэлжлүүлж байгаа" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн юм. Энэ талаар 116 дугаар сургуулийн захиргаанаас тодрууллаа.

Сургуулийн захиргаа хэлэхдээ "Номын тендерийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан хэлтсээс зарласан. Хэдэн төгрөгөөр хэчнээн номын тендер зарласныг мэдэхгүй байна.

Бидний мэдэхээр математик, хими, физикийн хэвлэмэл ном болон цахим номын тендер зарласан. Цахим ном бидэнд хэрэглэгдэж байгаа. Харин хэвлэмэл номын дийлэнх нь сурагчдын гарт ирж, ашиглагдаж буй. Үлдсэн хэсэг нь хил гааль хаалттай байгаагаас болоод цаасны хомсдолд орж, хэвлэл түр саатсан гэх мэдээлэл бий" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button