Нийгмийн

Сэтгэцийн эмгэгтэй иргэн гэрээсээ гараад сураггүй болжээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн алга болсон байна.

Тодруулбал өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдрийн 05:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг шөнийн 23:20 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ. Тэрбээр 28 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй эрэгтэй хүн байсан хэмээсэн юм.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус иргэнийг шөнийн 23:38 цагаас эхлэн эрэн хайж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button