Б.Баттүшиг: Олимпын багийн алдаатай хувцсыг засуулахаар үйлдвэр рүү буцаалаа

“Бээжин-2022” олимпын наадамд оролцох Монголын баг, тамирчид маргааш БНХАУ-ыг зорино. Олимпод өрсөлдөх Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр болсон. Ёслолын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүссэн.

Энэ үеэр Бээжингийн олимпод оролцох Монголын багийн хувцас үсгийн алдаатай үйлдвэрлэгдэж гэсэн шүүмжлэл гарсан билээ. Тэдний өмссөн хувцсан дээр “Mongolia” гэсэн бичигний “G” үсэг нь “C” юм шиг харагдсан. Үнэхээр ийм алдаатай үйлдвэрлэсэн эсэх олны анхаарлыг ихэд татаж, шүүмжлүүлсэн.

Үүнд МҮБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг дараах тайлбарыг хийв. Тэрбээр “Michel & Amazonka” компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр рүү буцаагаад байна. Олимпыг зорих багийн хувцас ямар нэг алдаагүй байх болно” гэлээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Neg hujaagiin mungunii bool baihad l company bitgii hel uls orniig ch horloj chaddag n iinhuu haragdlaa.Company dotroo sain shalgalt yavuul neg baagii hujaagiin munguur tanai hamt olniig buzarlaj baigaa tuuniigee olood huuguud yavuul.