Улаанбаатарын ихэнх хэсгээр агаар цэвэр байна
Улаанбаатар хотын агаарын чанарыг Агаар орчны газраас тодорхойлсон байна. Ингэхэд Нэгдүгээр хороолол орчмоор "Маш их бохирдолтой" буюу 464 бохирдлын нэгж илэрсэн байна. Дамбадаржаа, Хайлааст, МҮОНРТ орчмоор “Бохирдолтой” буюу 205-255 хооронд хэлбэлзэж байна хэмээн агаар хэмжигч заалаа.
Харин Толгойт, Мишээл экспо, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Ургах наран, Богд хааны ордон музей хэсгээр "Цэвэр" гэсэн нь 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өглөөний 09:00 цагийн хэмжилт аж.
ЗӨВЛӨГӨӨ: Агаарын чанар ийм үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.