УЛС ТӨР
Тэтгэврийг өнөөдөртөө багтааж шилжүүлэх тул банк руу эрт явах хэрэггүй
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр эцэслэн баталлаа.
Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр ахмадуудын дансанд орох бөгөөд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулах ажил үргэлжилж байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн хэлж буйгаар тэтгэвэр өглөө эрт шууд дансанд орохгүй бөгөөд өдөртөө багтааж шилжүүлэх аж. Тиймээс ахмадуудыг эрт банк руу явахгүй байхыг санууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүд чинь ёстой юм ухаардаггүй сонин амьтад юмаа Ахмадуудын тэтгэвэр хэрхэн яаж нэмэгдэж байгааг юман чинээ бодолцсонгүй дээ Чинзориг гуай маш зүйтэй сан�##� гаргасан Яагаад түүний үгийг эргэцүүлсэнгүй вэ Өчнөөн жил зүтгэж 400000 тэтгэвэр тогтоолгосон дунд түвшин чинь хохироод үлдчихлээ ш дээ Ийм байж болох уу Бушуухан батлаад с�##�ахын түүс болоод оромдоод хаячихлаа шдээ Яасан хүйтэн дотортой гишүүн царайтнууд вэ Эсвэл юу ч ойлгодоггүй юм уу