Түгжрэл ихэссэн ч алба хаагчид зохицуулалтыг сайн хийж, замын ачааллыг багасгажээ
Арвандолдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Энэ өдөр Улаанбаатар хотод автозамын хөдөлгөөний ачаалал их байна. Гэсэн хэдий ч Тээврийн цагдаагийн алба болон Замын цагдаагийнхан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг маш сайн хийж түгжрэл үүсэхээс сэргийлсээр байна.

Жилийн жилд Сар шинийн баяраар Банхошуу, Орбит, Толгойт чиглэлд автозамын хөдөлгөөн ихэсдэг бол энэ жил замын цагдаагийн алба хаагчид өглөөнөөс хойш ажиллаж, түгжрэлтэй тэмцэж буй.
Түгжрэлийг зохицуулан ажиллаж байгаа Замын цагдаа болон Тээврийн цагдаагийн албад цахим орчноор давлагаалан иргэдийн зүгээс талархал илэрхийлцгээж байна.
Сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа алба хаагчдын шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг нийт жолоочдод уриалж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.