ТЦА: Улаанбаатарыг чиглэсэн хөдөлгөөний урсгал 16 цагаас хойш нэмэгдэж байна

Сар шинийн баярын өдрүүдээр “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд Булган аймаг дахь Цагдаагийн газар өчигдөр /2022.02.03/ Дашинчилэн-Улаанбаатар, Гурванбулаг-Улаанбаатар, Булган-Хөвсгөл чиглэлд хурд хэмжин ажиллажээ. Харин Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хяналт шалгалтаар хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих зөрчлүүд зонхилж байна.
Иймд жолооч та гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн технихийн бүрэн байдлыг ханган хамгаалах бүс, ялангуяа бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Алба хаагчдын мэдээлснээр 16 цагаас хойш Улаанбаатар хот чиглэсэн хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуугаар машин барьж буй нөхдүүдийн жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд наад асууд�##� чинь багасна. Мөн замын түгжрэл тодорхой хэмжээнд буурна шүү.