МУГЖ Ц.Төмөрбаатар: Шалиг завхайдаа биш, уран бүтээлдээ санаа зовсон учраас мэс ажилбар хийлгэсэн

Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатарын гадаад төрхдөө хийсэн өөрчлөлт, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэлд өртөөд байна. Бид Ц.Төмөрбаатараас асууж тодрууллаа. 66 настай жүжигчин эр ийнхүү ярьж байна.
-Сайхан шинэлж байна уу, та. Таны гадаад дүр төрхдөө эрс өөрчлөлт хийснийг харуулсан бичлэг шуугиан тарьж, шүүмжлэл ч дагуулж байна. Энэ тухай мэдээлэл өгөөч та?
-Энэ ийм учиртай юм. “Венера” эмнэлэг нэг жилийн хугацаатай залуужуулах төсөл боловсруулаад тухайн үйл ажиллагааны гол дүр, нүүр царайгаар би орохыг зөвшөөрсөн. Цогц төсөл учраас эрүүлжүүлэх, залуужуулах бүх л эмчилгээ үйлчилгээ хийгдэнэ. Иргэд интернэт орчинд шүүмжлээд, доромжлоод байгаа асуудлын тухайд эхний мэс засал, үйлчилгээг аваад сар ч болоогүй байна. Ер нь бол 3-6 сар бүр цаашилбал жилийн дараа хэвийн байдалдаа орно гэсэн. Яахав, тухайн газар гоо сайхны мэс заслын эмнэлэг, нэгэнт зориод багаараа төсөл хэрэгжүүлж байгаа учраас үйлчлүүлэгчиддээ үйл ажиллагаагаа таниулахын тулд явцаасаа танилцуулж яваа. Миний дээд, доод зовхи ямар их унжсан байсныг хүмүүс мэднэ. Тэрийг зүсч мэс ажилбар хийхээд нэлээд ажил болно. Тэр дороо ид шидийн юмшиг зүгээр болчихгүй шүү дээ. Хөмсөг, үс, шүд янзлах гээд зөндөө ажил дутуу байгаа. Хүмүүс тэнэг, жам ёсоороо хөгшрөхгүй энэ тэр гэцгээж л байна. Миний хувьд бол өөрийнхөө уран бүтээл болон гоо сайханд санаа зовсондоо энэ бүхнийг хийгээд явж байна. Үүнийгээ би нуусангүй. Хүмүүст хэрэг болох гэсэн үүднээс мэдээлсэн.
-Нэмээд өөр өөр үйлчилгээ, ажилбарууд хийгдэх юм байна. Тийм үү?
- Тэгэлгүй яахав. Бүхэл бүтэн баг ажиллах байгаа жилийн хугацаатай төсөл шүү дээ. Сорви арилгана, шүдээ янзлуулна, хөмсөг тодруулах, үс нөхөн сэргээх гээд зөндөө юм байна. Хажуугаар нь дотроос нь эрүүлжүүлнэ. Сошиэлд хүмүүс дүгнээд байгаа шиг шалиг завхай эсвэл охид хүүхнүүд эргүүлэх гэж байгаа юм биш. Эцсийн эцэст Төмөрбаатар цаашдаа хөгшин өвгөний дүрд хаа нэгтээ тоглоод явах уу, эрч хүчтэй дээрээ нүүр амаа янзлуулаад сайхан дүрүүд бүтээгээд явах уу л гэдэг дээр миний гаргасан шийдвэр юмаа.
-Та эхний алхмуудад сэтгэл дүүрэн байна уу?
- Итгэлтэй, сэтгэл дүүрэн байгаа. Энэ төслийн зорилго бол хожмын цогц үр дүнг харуулах зорилготой. Бүхэл бүтэн мэргэжлийн баг, мэргэшсэн боловсон хүчнүүд ажиллаж байгаа учраас би итгэлтэй, сэтгэлтэй байхаас өөр аргагүй. Эднийх жилийн дотор намайг залуу, эрүүл төрхөөр үр дүнгээ таниулах, миний хувьд уран бүтээлээ эрчимтэй хийх хүсэл мөрөөдөлтэй. Намайг дэмждэг, уран бүтээлийг минь үнэлдэг, үздэг хүмүүст хандаж хэлэхэд цаг хугацааг хүлээгээрэй, 6-12 сарын дараа бүх үр харагдана. Миний зорилгыг асуугаад, мэдрээд, мэдээд авах юм бол өөр л дөө.
- Танд баярлалаа. Амжилт хүсье.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё байнаа.Яагаад царай зүсээ өөднө татаж болохгүй гэж...????
tegeed iim tataltssan nvvrtei dvr bvteej chadahu?
Тэнэг ээ, сайн уншаач
Яадгын, ямар. Гоё бна. Хүмүүсийн ярианд эмзэглэлгүй үргэлжлүүлээрэй. Санасан үр дүндээ хүрээрэй. Шүүмжлэлийг авхыг нь аваад хаяхыг нь хаяхаа төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө тунгаачих байлгүй дэ, тийм ээ нөхөд өө.
Хөмсөг ингэж шивэх гэж!!! Шивж бгаа хүн эрэгтэй хүнийг ингэж шивдэг бол үнэмлэхээ хураалгаагүй.Наад хөмсөг чинь л энэ хүнийг эвгүй байдалд оруулчихлаа.Эрэгтэй хүний хөмсөг ийм урт.урдаасаа уянгаа халилтай биш голдоо өтгөн богино байх ёстой юм биш үү! Хүний нүүрээр тоглоом хийсэн ямар ч мэдрэмжгүй шивээсчин байна.Eр нь та нарын хүн залуужуулна гэж хаашаа харсан юм байдаг.Түмний нүдэнд ийм юм хийж бгаа юм чинь мөнгөний хойноос хөөгөөд далд бол алж өгч байгаа нь ойлгомжтой.Ёстой нөгөө Жагаагийн хэлдгээр баахан Грузин хүүхнүүд гэдэг нь л болж!
Хамгиин гол цагаан цэгмэдиин дүр төрх энэ хүнд дамжиж ирсэн сайхан дүр нь алга болжээ ёстой муухай байна хэнч одоо төмөрбаатар гэж харахгүй дээ чавганц л харагдаад байна
Энэ ёстой муухай төрхтэй болждээ өмнөх жинхэнэ төмрөө сайхан байсан олон түмэн хайртай л байсан юмсан одоо энэ нүүрииг хараад ч яахавдээ шал зэвүүн төрх......
Энэ бол хувь хүний сонголт.бусдад огт хамаа байхгүй.өөрийнхөөрөө бай.бусад хүмүүс энэ хүний амьдралаар огт амьдрахгүй. Илүү үгтэй хүмүүс бусдын талаар илүү юм бүү ярь.
Sain edgeheeree goe boloh bhoo
Ymr xamaa bnaa. Ymr ta naryn omnoos amidraad bgaa bish de
miniiheer humsug shiwtsiim shg ene iluu boljee. nvvr bol goy baina. humsug hund aygu chuhal baigaashuu ayaya
Urlagiin hund baij bolno.Jiriin hun uursduu l medeh asuudal yum.
Америкийн Голливудын кино жүжигчид дотор "кино жүжигчин" мэргэжлээр сургууль төгссөн мэргэжлийн жүжигчин байдаг болов уу гэж би дандаа боддог. Зүгээр л дахин давтагдашгүй өвөрмөц төрхтэй, дүрдээ яг тохирсон хүмүүс. Кинонд тоглоод, асар их мөнгө авч од болцгоодог.
Яг юу нь хараад ч мэдэгдэхгүй, тийм гэх тэмдэггүй, "яаж ч магадгүй" царайтай бол хэзээ ч кинондоо тоглуулахгүй ээ. Гэхдээ Монголын киноны онол өөр байх аа бодвол.
Ymar saihan boloh boloo demji ybdag shuu
Та нарт ер нь ямар хамаа байна аа! Та нарын нүүрийг янзалчихсан биш. Хүн өөртөө л таалагдаж байвал юу хийх нь тэр хүний дур.
Гоё сайхан явах зүгээр шүү дэн сайхан харагдаж бна
Hunii uuriinh ni erh yum daa
odoo tumurhuyag ah ni yum shig haragdah ni ee kk
Зүгээр ш дээ.
ZOV ZOV...
Zuv sh dee.
Bolohgui yum baihgui. Todorhoi hugatsaanii daraa iluu baigaliin turhtei bolno.
Tegeed ch huzuund shar us hurj hushihgui ikh davuu taltai.
Zaluudaa olon durd togloson boloo boloo.
Залуухан эхнэртэй гэсэн байхаа
Goy bnaa
Yadgiin ooriinxooroo bai
Бурхан минь
Болно. Гэхдээ Т-тэй адил байна угэвэл үгүй. Ядаж хоолойны өвөрмөц биш учраас танидахгүй байна. Тэгэхээр олны танил хүний хвьд жоохон хэцүү байж болно.
Zochin dajgui bna oo 1 jiliin daraa goe bolno odoohondoo jaahan tiimerhuu bna gadaadiin jujjigchid hiilgej l baidag sh dee mongol hun yagaad hiilgej bolohgui gej humuus bitgii sanaa zov gaigui bolnoo
Жиийн дараа ч гэсэн Т гэж хүлээн авахад бэрх. Нэрээ сольсон нь дээр байх. Гадаад дотоод яадаг нь огт хамаагүй. Өөрчлөлт хийвэл өөртэйгөө жоохон төстэй байх чухал байх. Маниуст хамаагүй. Тоож киног нь үзэх биш. Цаганы ЦЭгмидийн хүүхэд гэдгээр мэдэхээс өр мэдээлэл байхгүй. Хоногшсон дүр мүр байхгүй.
Хөгшин азарга жороо сурав гэгч болж бгаа юм бн. Залуу авгайдаа хаягдахаас айхгүй юу даа кккк
Ene teneg uhehiin hoorond arai l yum da gavyataa butsaagaad ogson geegui biluu
Хамаагүй ээ хамаагүй
Юу сайхан,дур сайхан!
Дүүтэйгээ адилхан болчиж.одоо ялгаж чадахгүй хүмүүс
Гуйя төмөрхуяг аа битгии л дүр төрхөө өөрчлөөрэй эцгиинхээ өгсөн дүрииг бүү хөнд.....
Why not? Болжийшд, 6-8 сарын дараа буугаад, жилийн дараа үнэхээр гоё болдымоо. Ганц сарын дотор харин ч сайн эдгэрч бна шд. Наран Трэйдийн Боддхэтийг хар, анх пээх паах гд бсан, одоо хэн ч юу ч мэдкү л бна шд. Баттөмөр, Энхтүвшин, Эрдэнэ гээд зөндөө гишүүд татуулсышд, эдгэрсний дараа л харагдсан болохоос. Ер нь эр эмгүй гоо сайхандаа анхаарах чинь арчаатай хүний л шийдэл шд. Аймар баталгаагүй газар тоглуулчихгүй л бол. Өөрсдөө Венера биш юмаа гэхэд Синдерелагийн нүүрхуудасруу ороод зурагнуудыг үзчээч
Нүд амаа жартайтал татуулчихсан нүүр нь гялайсан балай авгай нар шиг л харагдаад бх юм.
Амжилт хүсэе.
Яадгын, ямар. Гоё бна. Хүмүүсийн ярианд эмзэглэлгүй үргэлжлүүлээрэй. Санасан үр дүндээ хүрээрэй. Шүүмжлэлийг авхыг нь аваад хаяхыг нь хаяхаа төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө тунгаачих байлгүй дэ, тийм ээ нөхөд өө.
Khun bolomj ni bval hiilgehed yamar hamaa bnaa hunii arisaar oroldson bish
Төмөрбаатартайгаа адилхан болчихож.
Төмөрбаатар юм чинь. Хаашайн өөртэйгээ адилхан болно гэж юу яриад бгаан