Брэд Питтийн найз бүсгүйн эрэл саадтай байна

Тун саяхан олон нийтийн сүлжээгээр Холливудын жүжигчин Брэд Питт хөрш зэргэлдээ амьдардаг Шведийн дуучин Люкке Литэй болзож байгаа гэсэн цуу яриа гарсан. Гэвч, тэрбээр өөртэй нь холбоотой эл яриаг няцааж, дуучин бүсгүйтэй хэдэн жилийн турш холбоо тогтоогоогүй хэмээв.
Анжелина Жолигоос салсан Брэд Питтийн ойрын эх сурвалж ч гэсэн түүнд ямар эмэгтэй тохирох талаар ярьсан байна. Брэд Питт нэг гол шаардлага тогтоосон байгаа гэнэ.
Эх сурвалжийн хэлснээр, хамгийн эхний шаардлага нь Брэд Питт “илүү дотно харилцааг чухалчилдаг, тиймээс тэрбээр олон нийтийн анхаарлын төвөөс аль болох хол байхыг хичэдээг” гэлээ. Мөн Брэд Питт одоогоор хэнтэй ч болзохгүй байгаа аж. Ямартай ч, түүний гол зарчим бол өмнөх эмэгтэйчүүдээс нь тэс өөр тийм эмэгтэйг хайж байгаа гэж ярьсан байна.
Харин Брэд Питтийн дараагийн найз бүсгүй болох нь бүсгүй болгоны хийгээд байх зүйл биш гэдгийг онцолжээ. Мөн Брэд Питтийн хувийн амьдралыг үргэлж сонирхож, дагаж байдаг хэвлэлийнхний анхаарлыг татахаас болгоомжилж, өөрт тохирох найз бүсгүйгээ олох эрэл нь төдийлөн амжилтан олохгүй байгаа гэлээ. Үүний хажуугаар, Брэд Питт бол алдартай од учраас түүнийг үргэлж хэл ам, дуулиан шуугиан дагах учраас энэ бүхнийг нь тэсээд гарах маш тэсвэр хатуужилтай тийм бүсгүй хэрэгтэй гэлээ.
(Эх сурвалж: Elle)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг сайн робот хүүхэн захи�##�чихаж болдоггүй юм байх даа. Мөнгөтэй хүн шүү дээ.