ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш өнгөрсөн жилийн мөн үеэс нэг төгрөгөөр ЧАНГАРЛАА

Монголбанкнаас мэдээлж буй валютын ханшаар ам.доллар 2,850.80 төгрөг байна. Энэ нь 2022 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хаалтын ханш юм. Өнгөрсөн жилийн өдийд ам.долларын ханш ч 2,849.72 төгрөг байсан юм. Иймд ам.долларын ханш өнгөрсөн жилийн мөн үеэс 1.08 төгрөгөөр чангарсан байна.
Монгол банк ам.долларын ханшийг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тогтмол 2850 орчим төгрөгт барьсаар байна. Энэ нь Монгол улсаас ам.доллароор хийх гүйлгээ багасах, тухайн дэвсгэртээр үйлчилгээ авч, аялал зугаалга цар тахлаас үүдэн багассантай шууд холбоотой юм.
Нэг талаараа ам.долларын ханш өсөхгүй байгаа нь авууштай ч Монгол банкны зүгээс дорвитой ажил хийвэл энэ хугацаанд ханшийг буулгах бүрэн боломжтой аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.