ДАТА: “Хишиг Арвин Индустриал” ХХК гурван компанийн нэг их наяд 86 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байжээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс тавантолгой" ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ-ууд өдөр бүр тендер зарладаг гэх шүүмжлэл байдаг. Эдгээр компаниуд тендерийн мэдээллийн санд 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байх бөгөөд нийт 5.8 их наяд төгрөгийн худалдан авалтын 70 хувийг долоон компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оператор компани байна.
Цахим өгөгдөл дээрх мэдээллийн санд “Хишиг арвин индустриал” ХХК нийтдээ 1 их наяд 86 тэрбум 927 сая, 710 мянга 58 төгрөгийн тендерт шалгарсан аж.
"Хишиг Арвин Индустриал" гэх компанийн гүйцэтгэх захирлаар Хишигдоржийн Батхишиг ажилладаг. Тэгвэл хувь эзэмшигчээр Бадамдоржийн Хишигдорж байдаг.
Эл компаниуд "Авто зам, замын байгууламжийг барих, засварлах", "Сэргээгдэх эрчим хүчний засвар үйлчилгээ", "Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн түрээс" "Гадаад худалдаа" чиглэлээр үйлчилгээ явуулдаг хэмээн УБЕГ-т бүртгүүлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баримт харуулааач ээ, нэг их худлаа тоо тавиад л. наад задаргаа нь байхгүй бол хэн итгэх вэ