СПОРТ

Пүрэвтунгалагийн аав: Монгол Улсын эрх ашгийг бодож Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг зөвшөөрлөө

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон нь олныг нэлээд талцуулж байна. Зөвхөн 53 кг-ын хоёр бөхийн асуудал бус болж өндрөө авав.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэнтэй уржигдар уулзсан. Энэ үеэр Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Ямар ч аргаар хамаагүй 53 кг-д ДАШТ-д Монголоос бөх оролцуулахгүй. Хэрвээ Э.Сумъяаг барилдуулбал өлсгөлөн зарлана, амиа хорлоно” гэсэн.

Тэд нэлээд маргалдсаны эцэст МЧБХ-ны генсек Б.Батбаяр “Энэ асуудалд наанатай цаанатай хандах хэрэгтэй. Та бүхэн хэрвээ ДАШТ-д хэнийг ч өрсөлдүүлмээргүй байгаа бол Монголын чөлөөт бөхийн холбооны сургалт, дасгалжуулалт, техникийн зөвлөлд өргөдөл гаргах боломжтой. Бид 53 кг-д тамирчин явуулахгүй байхаар хэлэлцэхээр болсон” гэсэн юм. Үүний дагуу М.Пүрэвтунгалагийн гэр бүлийнхэн МЧБХ-д өргөдөл бичиж өгсөн.

Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулах эсэхийг МЧБХ хэлэлцэв

Тэдний гомдлыг МЧБХ-ныхон хэлэлцээд “ДАШТ-д 53 кг-д заавал бөх оролцуулах шаардлагатай гэж шийдвэрлэжээ. Түүнийгээ өнөөдөр Пүрэвтунгалагийн аав, ээж хоёрт танилцуулав. Энэ үеэр МЧБХ-ны генсек Б.Батбаяр “53 кг олимпын жин. Энэ жил ДАШТ-ээс эрх авах боломжтой. Мөн бүтэн багаараа оролцвол Дэлхийн цомын эрх авах боломж бүр ч бүрдэнэ. Нэг жинд тамирчнаа оролцуулахгүй байх асар их сөрөг үр дагавартай. Тиймээс ийм шийдвэр гаргасан юм шүү. Тэгэхдээ заавал Э.Сумъяаг оролцуулна гэж тусгаагүйг онцолъя” гэв.

Түүний хариуд С.Мөнхбат “Ийм нөхцөлд байгааг нь, Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ би ингээд бүхнийг орхихгүй. Хуулийн байгууллагад хандана, хэвлэлийн хурал зарлана. “Энэ жил ДАШТ-ээс заавал медаль, олимпын эрх авна. Хэрвээ тэгж чадахгүй бол залуу тамирчдад зайгаа тавьж өгнө, зодог тайлна” гэх ганцхан амлалт Э.Сумъяагаас авмаар байна” гэлээ.    

53 кг олимпын жин. Хэрвээ Пүрэвтунгалагийн аавын хүслээр болсон бол энэ жил ДАШТ-ээс 53 кг-д медаль, олимпын эрх авах боломж хаагдана. Тэгээд ч барахгүй багаараа эхний VIII-д шалгарч, Дэлхийн цомын эрх авах боломж хязгаарлагдана. Нэг жин нойллоно гэдэг багийн амжилтыг асах их хойш нь татна. Ямартай ч ДАШТ-ий 53 кг-д Монгол Улс тамирчнаа сойхоор боллоо.

Чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэл хийж байна

Чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэл хийж байна

Posted by Eguur.mn on Tuesday, September 10, 2019

Б.БУЯНДАЛАЙ

Холбоотой мэдээ

24 Сэтгэгдэл

  1. Юу ч гэхэв дээ Дамиран минь гэдэг шиг л. Амлалт нэхээд л зогсож байх уу энэ аав. Медаль авч чадахгүй бол энэ аавын хүслээр шийдэх үү. Арай л дэндэх юмаа. Хэт их ардчилал гэдэг л энэ байх даа. Миний бодлоор мэргэжлийн спортын холбоо нь иймэрхүү асуудлыг зоригтой шийдвэрлэж баймаар юм. Одоо бүүр хэвлэлийн хурал хийгээд л тэрийг нь сошиалд хүмүүс дэмжээд л уйлсан чанга дуугарсан нь ялж байх ёстой болж байх шиг .Би 53 д Монгол улсаас хүн барилдуулахгүй ч гэж байх шиг. Энэ хүн ХААН уу . Бас л хэтрэх юм даа.

    1. Ёстой үнэн шүү. Хүүхдийнхээ ирээдүйг баллаж байгааг энэ хүмүүс мэдэж байна уу. Юун дураараа ярьдаг хүмүүс вэ ? Бүхэл бүтэн холбоо, удирдлага, дасгалжуулагчид байхад юу ярьж байна. Тэд нар шийдвэрээ гаргана. Ийм хүмүүс цаашид амжилт гаргах ямар ч сэтгэлзүй алга байна. Юун өлсөх, үхэх вэ ?

    2. Yag zuv, ali turshlagatai sain ni l yviishde. Ene huuhed dunguj l 18tai ireedui zunduu bn, iimhen zuild iim heruul hel am hiij uuriihuu ner hundiig barahch gj dee.

    3. tanai huuhdiin yawj erh awah suuliin temtseend yawuulahguiboor hun yawuulna gewel ta yahuu teg teg geh uu ndd bas iim zuil tohioldoj bsan shudargaar shiidej vhdhgui bol hun bur hiij chdah zuilee hiih ystoi erhte

  2. Юу ч гэхэв дээ Дамиран минь гэдэг шиг л. Амлалт нэхээд л зогсож байх уу энэ аав. Медаль авч чадахгүй бол энэ аавын хүслээр шийдэх үү. Арай л дэндэх юмаа. Хэт их ардчилал гэдэг л энэ байх даа. Миний бодлоор мэргэжлийн спортын холбоо нь иймэрхүү асуудлыг зоригтой шийдвэрлэж баймаар юм. Одоо бүүр хэвлэлийн хурал хийгээд л тэрийг нь сошиалд хүмүүс дэмжээд л уйлсан чанга дуугарсан нь ялж байх ёстой болж байх шиг .Би 53 д Монгол улсаас хүн барилдуулахгүй ч гэж байх шиг. Энэ хүн ХААН уу . Бас л хэтрэх юм даа.

      1. Asv eejiig ni buu buruutga. Xarin ch xuuxdiinxee tuluu chadlaaraa uzlee. Exnees ni evteixen oilguulax xaritsaanii l asuudal shuu dee. Ene asuudal zuvxun chuluutiin ch bish bux sportod baigaa asuudal. Shalgaruulalt durem yodorxoi l baix xeregtei. Tegvel xen ch margaldaxgui

        1. Тамирчныг дасгалжуулсан хүн нь мэдэх байх! Хэнийг олон улсын тэмцээнд оролцуулахаа чөлөөт бөхийн холбоо шийдэх байх ёстой баймаар! Гэтэл нэг хөдөөний 2- хүн миний хүүхэд л явах ёстой гэж уйлж, хашгирч олон түмнийг хуйлруулаад ! Энэ аав гэхдээ хэтэрч байнаа! Ямар улсын Ерөнхийлөгч үү? Их том хүн байх нь! Ээж,аав, охин аль аль тэвчээргүй зангаасаа болж ирээдүй нь бүр хэцүү боллоо доо! Аав их буруу юм хийж байгаагаа ойлгохгүй байх шиг байна !

  3. тамирчдад өгдөг шагналыг болихгүй бол цаашид ч иймээрхүү мэдрэл шуналтай юмнууд улам нэмэгдэх болно

  4. Энэ сэтгэцийн өөрчлөлттэй балай нөхөрт учир зүйг нь тайлбарлаад өгдөг ах дүү хамаатан садан байдаггүй юм байх даа

  5. Өөө за Баярлалаа ах аа. Дахиад битгий сөөнгөтөөд шингэн шингэн дуугаар хүн загнаад байгаарай

  6. hen neg tamirchihii erh ashigaas ilyy Mongol ulsiin erh ashig end yarigdah estoi herew ohinoo yawuulahgyi bsan yum bol yah gej heryyl tsemtsel hiisen yum yadaj temtseenii daraa hiij boloogyi yum uu. Odoo Sumiyagiin setgel zyi yamar bgaag yasan ih setgeliin daramttai bgaag hen medej bgaa yum, tegeed bas zaawal medali aw olimpiin erh aw chadahgyi bol zodog tailna gej amlah estoi ch geh shig, hen neg yilsan tamirchihii aaw, ah dyy nar eneniig meddeg bolson yum bol Mongoliin chuluut buhiin holboo gej baigaad yah yum, hen yawah hen yawahgyi baihiig hen amjilt gargah magadlaltaig end ajilladag mergejliin hymyys meddeg bailgyi.Delhiid Mongol ulsiig tuluuluh gedeg minii bodohod hetsyy bdag bailgyi ternees bish hen negen hel amtai aag omogtoi hymyysiin sanasan shig bish baih ooo
    .

  7. Тийм байлгүй дээ.Охиныхоо ирээдүйг бодохгүй.Маш түргэн зан гаргасан.Монголын төлөө зохилох зүрх алга энэ орк өвгөнд.Амиа хичээгч.Сумьяаг явуулахыг зөвшөөрлөө ч гэх шиг.Энэ хэн яварыг мэддэг юмуу.даварсан өвгөн.Бас зодог тайл ч гэх шиг .тайлах тайлахгүйг энэ өвгөн мэддэг юмуу.охин нь тийм мундаг юм бол Сумьяаг ялаад зодог тайлуул л даа.хахаха ойрын хэдэн жилдээ ч хожихгүй.Сумьяад амжилт.Наад томроод бгаа охиноо насаар нь тоолж хож.

  8. zow shdee ene etsegt yuniihana buruu bhaw ene zawaarsan yumnuud tawih ystoi shaardlagaa tawih hergtei eswel ter sumyatai ni barilduulaad shiidchih hergtei bsiimdoo ter ni amar

  9. Ene aaviin zuv sh de. Ur huuhdee demjeed itgel naidvar taviad olon jil hurungu munguu zartsuulsan l bgaa sh de. Chadvar bgaagaa haruulaad bhad cholootiin holbooniihon buruu shiidver gargaad bhad duugui ongoroh aav baih uu.

  10. Ene aaviin zuv sh de. Ur huuhdee demjeed itgel naidvar taviad olon jil hurungu munguu zartsuulsan l bgaa sh de. Chadvar bgaagaa haruulaad bhad cholootiin holbooniihon buruu shiidver gargaad bhad duugui ongoroh aav baih uu.

  11. Улсын тэмцээн зохиочоод ягаад зав л сумъяг явуулах гээд байгааг ойлгохгүй юм үнхээр тийм мундаг байсан бол улсдаа түрүүж чадаагүй байж одоо zaluu duu nartaa zamaa tavih tsag n болсон байх туршлагатай гээд улсын аварга болсон хүнээ явуулахгүй байгаад яаж залуу үе гарах юм бэ

  12. Дураараа юм ярьдаг өвгөн бэ! Энэ өвгөн монгол улсын тамирчдыг мэдээд байх даа ч яанам бэ! Энэ өвгөний тэмцэл буруу тэмцэлээ! Охин нь ёстой ирээдүй нь бүрхэг болсон!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close