Нийгмийн

"Сүхбаатарын талбай дээр эмэгтэйчүүд нүцгэн жагсана"

“Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр "Бидэнд баярлах шалтгаан байгүй" нэртэй гурав дахь удаагийн нүцгэн жагсаалаа зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Үүний шалтгааныг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарлалаа.

Ингэхдээ "Худалдаачдад чиглэсэн бодлого байхгүй, эдийн засгийн байдал хүнд байгаагаас үүдэж энэ удаагийн жагсаалыг хийхээр боллоо. Жагсаал "Мартын-8"-ны өдөр Сүхбаатарын талбай дээр болно" хэмээв.

Түүнчлэн "Төрийн гурван өндөрлөгт үргэлж худалдаачдыг дэмжээч гэж хэлдэг. Дэмжихгүй юм гэхэд дарамтаа болих хэрэгтэй. Татвар, нийгмийн даатгал, түрээс зэргээ хөнгөлөөд өгөөч ээ гэдэг шаардлагыг хүргүүлсэн боловч хүлээж авахгүй, үл тоож байгаа учраас ийм томоохон шаардлагыг зохион байгуулж байгаа юм.

Ард иргэд биднийг ченж гэж буруутгадаг нь төрийн тогтолцоо муутай байгаагаас болж байна. Харин бид үүний тогтолцоог зөв, системтэй болгохыг төрийн өндөрлөгүүдээс шаарддаг боловч хүлээн авдаггүй" гэлээ.

Энэ удаагийн зохион байгуулах жагсаал нь тэдний гурав дахь жагсаал юм. Өмнө нь 2017, 2018 онуудад нүцгэн жагсаж байжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинМан ын
ЗочинМан ын

Нэг мөр шалдан жагсацгаа даа.хаврын хавсарга хавирга нэвт гэж үг бий шүү.

Цэцэгмаа
Цэцэгмаа

Худалдаачид ард түмнийг шулж байж юу яриад бгаа юм бэ тог усыг улс дааж байхад гурил талх мах өргөн хэрэглээний бүх зүйл нэмэгдсэн та нар яадахдаа үнээ буулгасан бол ард түмэн та нартай баймаар байлаа даанч үгүй гэж хэлнэ шүү та нар нүцгэлхээс хэн айх ийм бэ больж үз барааны хүнсний үнэ буулга

Эрээ цээр мэдэх түүнд яг таарна
Эрээ цээр мэдэх түүнд яг таарна

Оюун-Эрдэнэ хөхөө өвлийн хүйтэн яаж жагсаж орилж байлаа даа. Яг түүн шиг нь орилж нь жагс өө. Дэмжиж байна

Эрээ цээр мэдэх түүнд яг таарна
Эрээ цээр мэдэх түүнд яг таарна

Хүлээж авахгүй бол гэрийнх гадаа болно. оруулохгүй бол ажлаас тарахыг амдаж байгаад замд шаардаж болно ба

Холбоотой мэдээ

Back to top button