
Герман, Франц, Польшийн удирдагчид болох Олаф Шольц, Эммануэль Макрон, Анжей Дуда нар Умард Атлантын Холбоо ОХУ руу чиглэсэн стратегийн талаар тогтмол дүгнэлт хийж байх шаардлагатай хэмээн Берлинд болсон Веймарын гурвалын дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Аюулгүй байдлын баталгааны асуудлаар Москва барууныханд хариу арга хэмжээ авч байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн.

“Гурван улс Евро-Атлантын орон зайд энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд Европын Холбооны түншүүд болон НАТО-гийн холбоотнуудтайгаа нягт зөвлөлдөнө” хэмээн төр, засгийн тэргүүнүүд санал нэгдсан байна.
Москва хотноо Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсаныхаа дараа В.Путин хэлэхдээ, “Одоо бид өөрсдийн үзэл баримтлалын дагуу хариу арга хэмжээ авч, Вашингтон, Брюсселийн эсрэг илгээх болно” хэмээсэн.
(Эх сурвалж: France24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.