Нийгмийн

ТОДРУУЛГА: УБТЗ ХНН 500 мянган төгрөгийн түрээсээ 70 сая болгон нэмэгдүүлжээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН өөрийн эзэмшил газар дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын түрээсийн төлбөрийг 140 дахин нэмэгдүүлжээ. Тухайлбал, коронавирусийн халдварын үед сарын 500 мянган төгрөгийн түрээс авдаг байсан тарифаа 70.000.000 (далан сая) болгожээ" гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Энэ дагуу бид эх сурвалжуудаас холбогдох мэдээллийг тодрууллаа.

Ингэхэд, "Улаанбаатар төмөр зам" ХНН 2017 онд "Инфра Инженеринг" ХХК-нд 10221 м.кв талбайгаа нэг сарын 500 мянган төгрөгөөр түрээслүүлэх гэрээ байгуулж байжээ. Улмаар эл гэрээгээ 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр сунгасан байна. Сунгасан гэрээнд түрээсийг 500 мянган төгрөг хэвээр байхаар тусгасан байна.

Гэтэл 2021 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс түрээсийн тарифаа шинэчилсэн шийдвэрийг гаргасан аж. Шинэчилсэн тарифаар хашаа бүхий талбайн түрээсийнхээ 1м.кв-ыг нь 7000 мянган төгрөг болгон өсгөсөн байна.

Энэ дагуу дээрх "Инфра Инженеринг" ХХК-ийн түрээсэлдэг 10221 м.кв хашаа бүхий талбай түрээсийн гэрээний дагуу 7000х10221=71,547,000 төгрөг болж хэт огцом буюу 140 дахин нэмэгдсэн аж.

Иймд "Инфра Инженеринг" ХХК-ийнхан "Улаанбаатар төмөр зам" ХНН-т сард 70 сая төгрөгийн түрээсийн өндөр дарамтад орж, үйл ажиллагаагаа ч явуулж чадахгүй хүнд нөхцөл байдалд хүрсэн гэв.

Тус компанийн зүгээс, УБТЗ ХНН-ийн сул чөлөөтэй байгаа төмөр замын зурвас газар доторх талбайг, бага оврын нүүрс боловсруулах туршилтын тоног төхөөрөмж байрлуулах, нүүрсний химийн туршилт явуулах, судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн зориулалтаар түрээсэлж ирсэн байна. Монгол Улсын эдийн засагт эерэг хувь нэмэр оруулах төсөл хэрэгжүүлж буй компани гэдэг утгаараа УБТЗ ХНН анхнаасаа дэмжиж хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулж байсан. Энэхүү түрээсэлж буй газраа урт хугацааны турш үйл ажиллагаа явуулна гэж тооцож их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж тохижуулж авсан. Хог хаягдал, ухсан нүх зэргийг хүртэл янзалж 2000м.кв бүхий талбайг бетон цутгамал болгож 1600 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга барьсан" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ДЭЭРЭМЧИД ЮМ ДАА

Зочин
Зочин

эзэн нь юмаа мэднэ

Зочин
Зочин

Үнэгүй шахуу ашиглаж байсын бишүү.

Тунгаа
Тунгаа

Мкв.н 48 төгрөгөөр түрээслэнэ гэж юу байхад дээ. Арай л бага үнээр түрээсэлдэг бсан бна.

Зочин
Зочин

Түрээслэх эрх бтй юу Төрийн өмчийн хорооны уишгээр л баймар юм

Холбоотой мэдээ

Back to top button