ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Тайланд эрийн найман эхнэр нь хуваарийн дагуу эвтэй амьдардаг

Он Дам Сорот гэх Тайланд эр шивээс-мастер ба “Tattoo Salon” ажиллуулдаг ба олон эхнэрээр өөрийгөө хүрээлүүлэн амьдардаг талаар Британийн “The Sun” мэдээллээ. Тодруулбал, тэрбээр найман эхнэртэй. Тэдэнтэйгээ эвтэй найртай, сайхан зохицож амьдардаг талаараа хуучилжээ.

Анхны эхнэртэйгээ найзынхаа хуримын үеэр танилцсан гэнэ. Хос хоёр удалгүй гэрлэсэн байна. Гэрлээд удаагүй ч хоёр дахиа гэрлэжээ. Хоёр дахь гэрлэлтийн шалтгаан нь шинэ хайр байсан аж. Тэр үед Онг Дам өөрийгөө жинхэнэ эр хүн гэж дүгнэсэн нь анхны эхнэртээ өөр бүсгүйд сэтгэл татагдан дурласан гэдгээ нуулгүй үнэнчээр хэлсэн байна. Эхнэр нь ч нөхрийнхөө эр зоригийг үнэлж, хоёр дахь гэрлэлтийг нь зөвшөөрчээ. Харин нэг болзолтойгоор зөвшөөрсөн аж. Хоёр дахь эхнэрээ гэртээ дагуулан ирж, танилцуул гэсэн байна.

Онг Дам ч эхнэрийнхээ болзолыг зөвшөөрснөөр, эхнэр нь хоёр дахь эхнэр болох бүсгүйтэй нь танилцаж, найзууд болжээ. Хоёр дахиа ч хурим найр хийжээ. Энэ мэтээр Онг Дам нийт зургаан удаа гэрлэв. Онг Дам сошиал сүлжээ, мөргөлийн сүм хийд, тэр ч байтугай гэр бүлийн амралт зугаалгынхаа үеэр шинэ шинэ бүсгүйчүүдтэй танилцаж, эцэст нь хуримаа хийсэн байна. 

Найман эхнэр нь бие биетэйгээ зохицож, хоорондоо эвтэй нартай амьдардаг Онг Дамыг маш ихээр баярлуулдаг гэлээ. Тэд хамтдаа жижигхэн байшинд амьдардаг ба эхнэрүүд нь хоёр хоёроороо дөрвөн өрөөнд амьдардаг аж.

Анхны эхнэр хүүхэд төрүүлсэн, өөр хоёр эхнэр нь жирэмсэн байгаа гэлээ. Тэд хуваарийн дагуу шударгаар амьдарч, Онг Дам ч эхнэр болгондоо ижил цаг хугацаа, ижил хайр, халамжаа зориулдаг юм байна. Энэ нь тэдний эвтэй, аз жаргалтай байх нууц хэмээн Онг Дам ярьсан байна.

Найман эхнэрүүд нь зөвхөн нөхрөөрөө тэжээлгэдэггүй бүгд л дор бүрнээ хөдөлмөрлөж, мөнгө олдог байна. Гараар урлалын үнэт эдлэл хийж зардаг тул нөхрөөсөө санхүүгийн хувьд хамааралгүй амьдардаг юм байна. Мөн Онг Дам эхнэрүүдийнхээ хэнийг нь ч албан хүчээр хориогүй, хүссэн үедээ явж болох нөхцөлтэй амьдардаг ажээ. Тайландын уламжлалаар нөхөр нь эхнэрээсээ салах хүсэлтэй байгаа эсэхийг нь гурван удаа асуудаг, үүний дараа нөхрөөсөө салж болдог зан үйлтэй юм байна.

(Эх сурвалж: Flipboard)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 9, 2022 18:43

Монголын нөгөөх хэдтэй гэлээ

Зочин
Зочин
2 сар 9, 2022 18:54
Reply to  Зочин

49

unshigch
unshigch
2 сар 9, 2022 19:37

өөр бичих сэдэв �##�га уу?

13______
13______
2 сар 10, 2022 00:48

Болоогүй, үргэлжилнэ.

Ган
Ган
2 сар 10, 2022 18:08

Энэ ОНГ ДАМ- уул монгол байв�##� авгай нар нь бүтэн нүүртэй байхгүй дээ

Зочин
Зочин
2 сар 11, 2022 00:00

Энд бас авах юм байна. Түүний эхнэрүүд арай ч матери�##�ын цуглуулга биш нь харагдаж байна. Тэгээд бас эхнэрүүд нь нөхрөө дарамт�##�даггүй, хоёр хоёроороо нэг өрөөнд амьдардаг гэв үү? Хурга ишиг шиг хөөрхөн юм бэ. Манай монгол хүүхнүүд эсрэгээрээ. Эрээ дарамт�##�ж 2 өрөө байр авсаныхаа дараа ава�##�ь нөхрөө жийж орхидог.

Зочин
Зочин
2 сар 12, 2022 14:28

8 байтугай 2 эхнэр ч хоорондоо эвдрэлцэнэ Б�##�айр�##�

Зочин
Зочин
2 сар 12, 2022 14:28

Б�##�айр�##�

Зочин
Зочин
2 сар 12, 2022 19:06

ҮНЭН БОЛ УУ ДАА АЙН ИЙМ САЙХАН ЗАЛУУ ХҮҮХЭНҮҮД ИНГЭЭД БАЙЖ БАЙХУУ САЙХАН ЮМАА ЭНЭ ЧИНЬ Л ЭРХ ЧӨЛӨӨ БАЙХГҮЙ ЮУ ДАА

Зочин
Зочин
2 сар 13, 2022 13:04

Манай Мянгаа , Ананд нар хэдэн зуун эхнэртэй болоод л байгаа биздээ.

зочин
зочин
2 сар 13, 2022 13:17

Зарим сэтгүүлчид дэмий юм бичих юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button