Нийгмийн
60 настай эмэгтэй хүүтэйгээ муудалцаж, амиа хорлохыг завджээ
60 настай эмэгтэй амиа хорлохыг завдаж, олон тооны эм уусан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 60 настай иргэн төрсөн хүүтэйгээ маргалдсаны ийм үйлдэл гаргасан байна. Энэ талаар тухайн эмэгтэйн бэр нь Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн аж.
60 настай эмэгтэй амиа хорлох болсон учир шалтгаанаа цагдаагийн байгууллагад "Хүүхдүүд нь ганцааранг нь үлдээж, нүүх гэж байсан. Үүнээс болж төрсөн хүүтэйгээ маргалдсан" гэж мэдүүлжээ.
Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхийдөө ганцаардуулж яахнав дээ
Харин ч сайхан. 60-тай гэдэг залуу. Ганцаараа байж чаддаггүй хүмүүст бол хэцүү л байх.
Хэцүү л дээ ганцаараа үлдэх...,