УЛС ТӨР

Н.Цэрэнбат: Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангилалд оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. 

Тэрбээр:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул орчмын газрыг улсын дархан цаазат тусгай хамгаалалтад авч ангилал ахиулахаар болж байна. Ноён уул орчмын тусгай зөвшөөрлийн олголтыг хууль зөрчсөн эсэхийг шалгах Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. “Сентра гоулд” зэрэг компанийн  12 лицензийн асуудлыг шалгаж байна. хэмээн мэдээлэв. БОАЖ-ын сайд мэдээлэл хийснхийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Компаниуд хуулийн ямар заалт зөрчсөн гэж үзэж байна вэ?

-Ноён уулыг дархан цаазат тусгай хамгаалалтын газраар ангилал дээшлүүлж байна. Хууль зөрчсөн этгээдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.  1995 оны аймгийн ИТХ-ын 21.6 мянган га газар тусгай хамгаалалтад авсан байхад хууль зөрчиж лиценз олгосон гэж БОАЖЯ үзэж байна.

Орон нутаг нь зөвшөөрсөн саналаа хуулийн хугацаанд ирүүлээгүй бол зөвшөөрсөнд тооцно гэсэн хуулийг ашиглаж, тусгай зөвшөөрөл өгсөн гэж ойлгож байна. Эхлээд судалж үзээд хохирлыг төлүүлнэ. Анх авахдаа хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Өнөөдрөөс эхлээд албан ёсоор дархан цаазат тусгай хамгаалалттай газрын ангилалд авна.

-Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хуулийн дагуу улсад татвараа төлсөн гэж байгаа?

-Улсад их мөнгө төлдөг гэдэг ч байгальд учруулсан хохирол нь илүү болчихоод байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button