ДЭЛХИЙ

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны даргад АНУ хориг тавьжээ

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хоёр ажилтанд АНУ хориг арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Сургут дахь Мөрдөн байцаах хорооны дарга Владимир Ермолаев, ахлах мөрдөн байцаагч Степан Ткач нарыг хоригт багтаажээ. Тэднийг болон гэр бүлийнхнийг  нь АНУ-д нэвтрэхийг хориглосон байна.

Владимир Ермолаев, Степан Ткач нарыг АНУ-ын Холбооны хуульд заасны дагуу “хүний эрхийг ноцтой зөрчсөн” гэх шалтгаанаар ийнхүү хориг арга хэмжээ авчээ.

АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, оросуудыг “Еховагийн гэрчүүд” сект нэрийн дор хоригдож байсан шашны долоон төлөөлөгчийн эсрэг хүч хэрэглэн, эрхийг нь зөрчсөн хэрэгт буруутгаж буй аж.

Америкийн талаас Скрипалийн хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан шинэ багц хориг арга хэмжээ өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button