ДЭЛХИЙ

Хилэгнэсэн заан шашны ёслолыг түйвээн 18 хүнийг гэмтээжээ

Шри Ланкад бямба гаригт /2019.09.07/ шашны ёслолд оролцож байсан заан гэнэт хилэгнэж, цугласан олныг үймээжээ. Үүний улмаас 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Албаны хүмүүсийн хэлснээр сургуулилттай заан гэнэт ингэж догшин авир гаргасан нь тухайн үед  орооных үе нь таарсантай холбоотой гэнэ. Шашны ёслолыг зохион байгуулагчид энэ тал дээр анхаарах ёстой байсан ч үл тоомсорлон зааныг ёслолд оролцуулсан байна. Эр заанууд ороо нь орох үеэр гормоны өөрчлөлтийн улмаас хэт түрэмгий, догшин зан авиртай болдог ажээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button