ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Хөлбөмбөгчин Зума муураа зодоод 830 саяар торгууллаа

Хөлбөмбөгийн “Вест Хэм” багийн хамгаалагч Курт Зума амьтдад харгис хэрцгий хандлага гаргасан хэргээр торгуулсан талаар “Таймз” сонины сэтгүүлч Мартин Зиглер “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Лондоны хөлбөмбөгийн клубын 27 настай францын хөлбөмбөгчин Зумагийн хоёр долоо хоногийнх нь цалинг хасах торгууль ногдуулсан байна. Торгуулийн хэмжээ нь 250 мянган фунт стерлинг буюу 830-аад сая төгрөг аж. Торгуулийн мөнгийг амьтдыг хамгаалах үйлсэд хэрэглэх юм байна.

Үйл явдлыг тодруулбал, тамирчин Зума хоёрдугаар сарын 7-нд өөрийн муураа зодож буй бичлэг интернэтэд цацагджээ. Бчилэг нь сошиал хуудсуудаар цацагдсаны дараа “Вест Хэм” баг Зумагийн гаргасан зэрлэг авирыг буруутгаж,  дотооддоо мөрдөн байцаалт явуулахаа амласан байна.

(Эх сурвалж: BBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button