ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын эрх баригчид “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийн мэдээлэлд 10 сая доллар амлалаа

АНУ-ын эрх баригчид ISIS буюу “Лалын улс” террорист бүлэглэлийн толгойлогч Санаулла Гафариг амьдаар нь баривчлах эсхүл устгахад туслах мэдээлэл олж өгсөн хүнд 10 сая ам.долларын шагнал өгнө хэмээн мэдэгдлээ. Холбогдох мэдээллийг АНУ-ын Төрийн Департамент нийтэлсэн байна.

АНУ-ын тагнуулын агентлагуудын мэдээлснээр, Санаулла Гафари нь 2020 оны зургадугаар сард “Лалын улс” бүлэглэлийг толгойлж байсан. Тэр бол 2021 оны наймдугаар сарын 26-нд Афганистанаас афганы болон гадаадын иргэдийг америкийн цэргүүд нүүлгэн шилжүүлэх үеэр Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоо гарсан террорист халдлагын гол зохион байгуулагч гэгдэж байгаа юм. Тухайн үед амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас Афганистаны 170 орчим энгийн иргэн, АНУ-ын 13 цэргийн алба хаагч амиа алдсан юм.

Хоёрдугаар сарын 4-нд АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам наймдугаар сарын 26-нд болсон халдлагын нисгэгчгүй аппарат буюу дроноор авсан дүрс бичлэгийг олон нийтэд танилцуулсан. Америкийн Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цэргийнхэн нисэх онгоцны буудлын ойролцоо хоёр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн гэсэн мэдээллийг шинэжилж, зөвхөн нэг гэмт этгээд өөрийгөө дэлбэлэн амиа золиослосон гэж дүгнэсэн.

Эл халдлагын дараа АНУ-ын арми Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид мөн нисгэгчгүй онгоцоор агаараас цохилт өгсөн. Цэргийнхний хэлснээр, ийм байдлаар Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоо халдлага бэлтгэхэд шууд оролцсон “Лалын улс” террорист бүлэглэлийн хоёр ч өндөр албан тушаалтныг устгах боломжтой болсон юм.

2021 оны арваннэгдүгээр сард АНУ Санаулла Гафари болон “Лалын улс” бүлэглэлийн Афганистан дахь салбарын бусад хэд хэдэн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авсан.

“Лалын улс” террорист бүлэглэл бол нь радикал /хэт даврагч/ “Талибан” хөдөлгөөний дайчид болон шиизмийг хүлээн зөвшөөрдөг Хазара ард түмний төлөөлөл болох энгийн афганчуудын эсрэг цэргийн ажиллагаа идэвхтэй явуулж, террорист халдлага зохион байгуулдаг болохыг энд тэмдэглэх нь зүйтэй.

(Эх сурвалж: The National News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button