СПОРТ

ДАШТ: Гурван боксчин ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт дийлдсэн. Өчигдөр хоёр тамирчин өрсөлдсөнөөс  81 кг-д Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт, 91 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект ялагдан, тэмцээнээ дуусгалаа.

52 кг-д хүч сорьж буй Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновтой, 63 кг-д оролцож буй Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Чинзориг БНХАУ, Палестиний тамирчдын ялсантай нь энэ сарын 14-нд өрсөлдөнө.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button