Нийгмийн
Баянхонгорын малчин 32 тонн өвс, 44 шуудай тэжээлээ галд алджээ
Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн Бор хуруу гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:44 цагт Онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 80 км замыг туулан малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай 32 тонн өвс, 44 шуудай тэжээл, тус агуулахын дээвэр тус тус шатаж байсныг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллан түймрийг бүрэн унтраажээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян малчных болохоор тамгын газрынхан нь очиж үнс хошного хоёрыг долоожээ