Нийгмийн

Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлжээ

Хөгжлийн банкний зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудалд үргэлжилж байна.

Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 20-нд чанаргүй зээлдэгчдийн талаар мэдээлэл хүргэснээс хойш өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.

Зээлээ төлсөн хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ч.Ундрам нар байна. Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иен, Ч.Ундрамын аавын эзэмшдэг “Вояжер минерал ресурсер” компани 414.4 сая иенийн зээлээ бүрэн төлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button