Нийгмийн

Б.Балжинням: Намайг БНХАУ-д бүх насаар хорих, эсвэл буудан хороох хувь тавилан хүлээж байгаа

ӨМӨЗО-ны иргэн Б.Балжинням болон өвөрмонгол иргэд Монголчуудад монгол бичгийг үнэ төлбөргүйгээр заах "YesMongolbichig" аяныг эхлүүлжээ. Аян ирэх сарын 01-ний өдрөөс монгол орон даяар хэрэгжиж эхлэх юм. Бид энэ удаад аяныг санаачлагч, НҮБ-ын хамгаалалтад монгол улсад амьдарч буй Б.Балжиннямыг урьж ярилцлаа.

- МОНГОЛ БИЧГИЙН ХАГАС САРЫН ДОТОР СУРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

-Та НҮБ-ын хамгаалалтад энд оршин суудаг гэсэн. Эх нутгаасаа явах ямар нөхцөл байдал үүсэв. Танд юу юу тохиолдсон бэ?

-БНХАУ-ын засгийн газар Өвөрмонголчуудын үндэсний бичиг соёлыг хаах шийдвэр гаргасныг өвөр монголчууд эсэргүүцсэн жагсаал цуглаан хийсэн. Миний бие тэр жагсаалд Улаанбаатар хотоос оролцож есдүгээр сарын 01-нд төв талбай болон БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэр үед дэлхийн орнуудад амьдарч буй монголчууд байгаа газартаа үндэсний бичиг соёлоо хамгаалж жагсаал цуглаан хийсэн юм. Гэвч би 30 хоног хоригдсон. Гадаадын иргэн харьяатын газраас гаргасан шийдвэр юм. Гэхдээ дэлхий даяар тархсан монголчууд "Б.Балжиннямыг сулла" гэж бас нэгдсэн учраас суллагдсан. Энэ хооронд би жагсаал хийснийхээ төлөө БНХАУ руу дахин хөл тавих эрхгүй болсон юм. Би тэнд очвол эсвэл насаараа шоронд хоригдоно, үгүй бол буудуулна.

- Монголд амьдрах болсон шалтгаан нь энэ үү?

- Тийм ээ. Урд амьдрах боломж байхгүй. Би 2020 оны арванхоёрдугаар сард НҮБ-д хүсэлт гаргасан. Одоо Монголд НҮБ-ын хамгаалалтад амьдарч байна. НҮБ цаашдаа хаашаа яв гэхийг би мэдэхгүй.

- Монголчуудад монгол бичиг заах ажлыг хэзээнээс төлөвлөв?

-Төлөвлөгөө гаргаад хоёр сар болж байна. Яагаад гэвэл бид нар үндэсний бичиг соёлоо сэргээх ажлыг Өвөрмонголд хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Тэнд цэцэрлэгийн хүүхдүүдэд хятадаар хичээл зааж байна. Зургаан нас хүртэл бүгдийг нь хятад хүүхэд шиг болгох зорилготой. Гэтэл хятад хүүхдүүд багаасаа монгол бичиг үзэж байна. Энэ бол маш аюултай. Тэд 10, 20 жилийн дараа өвөрмонголын өмнөөс дэлхийн тавцанд гарна. Би монгол гээд, учир нь монгол бичгээ мэдэж байгаа учраас. Тэгэхээр монгол хүн бүр үндэсний бичгээ сурах хэрэгтэй.  

- Үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ?

-Төрийн бүх шатны байгууллага, албан байгууллага, компаниуд монгол бичгээ сурмаар байна гэсэн хүсэлт гаргаж, хичээлийн танхимаа бэлдчихвэл манай багш нар очоод үнэгүй хичээл заана. Хөдөө орон нутагт  аймгуудаар явна. Нэг аймагт арав хоног байрлана. Ингэхдээ монгол хэлний багш нарыг нь нэгтгээд бас зааж болно. Сургуулийн багш нараас мөнгө авахгүй. Би багш нараа өөрөө цалинжуулна. Энэ цалин хаанаас гарч ирэх вэ гэхээр дэлхий даяар суурьшсан монголчууд, Өвөрмонгол ахан дүү нарын дэмжлэгээр бий болно.  Өнөөдөр л гэхэд хэвлэлийн хурал хийхэд зүс мэдэх өвөрмонгол ах ирээд “Балжиннямаа би чамайг дэмжиж байгаа шүү” гээд мөнгө өгсөн. Тэр мөнгийг би тоолоогүй, одоо цүнхэнд явна. Би тоолж үзүүлье. /мөнгөө тоолов/ 460 мянган төгрөг өгсөн байна. Би тэр ахаар үнэхээр их бахархсан, бас баярласан. Ийм хүмүүс зөндөө бий. 

- Ямар нэг хуулийн этгээд болж албажуулан ажиллаж байна уу?

- Үгүй. Би ямар нэг байгууллага байгуулах эрхгүй. Боломж байхгүй.

- Нэг аймагт арав хоног ажиллана гэлээ. Монгол бичгийг бүрэн сурахад хэдий хугацаа хэрэгтэй вэ?

-Насанд хүрсэн хүмүүс маш хурдан сурна. Хагас сард хангалттай.  Бид иргэд, албан хаагчдад монгол бичиг заахаас гадна, багш нарын хэр хэмжээг дээшлүүлнэ. Монгол бичиг тийн ялгалаа сайн танихад сурахад хялбар болдог. Өөрөө хичээвэл хагас сарын дотор сурна.

-Та ямар мэргэжилтэй вэ? Өөрөө заах уу?

-Би наймдугаар анги төгссөн, малчин хүн. Дотор газар арваад жил барилгын ажил хийсэн. Багшлах хэмжээнд бол яриагаар ойлголцохгүй бэрхшээл байна. Тийм учраас олон сургуулийн багш нартай уулзаж, монгол бичиг заах багш нарыг аяндаа нэгтгэсэн. Хэд хэдэн багштай хамтарч ажиллахаар болсон. Хамтарч ажиллах бүх багшид нээлттэй.  

-Аян маань хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

- Намайг амьд байгаа цагт монгол хүнийг монгол бичигтэй болгох ажил үргэлжилсээр байх болно.

-НҮБ МИНИЙ АЮУЛГҮЙ АМЬДРАХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАДАГ-

-Таны амьдралын нөхцөл байдал ямархуу байна. Ажил эрхэлж байна уу?

-Бизнес хийдэг. Адууны өлөн гэдэс авч, боловсруулж гаргадаг, хүнтэй хамтарч. НҮБ миний аюулгүй амьдрах эрх чөлөөг хангадаг, амьдрах эрхээ зургаан сараар сунгуулдаг. НҮБ-ын хамгаалалтад байхад тухайн улс Балжиннямыг өөр орон руу албадан гаргах боломжгүй гэсэн үг.  

- Жагсаал хийгээд хоригдох үед  танд хэрэг зөрчил үүсгэсэн үү?

- Паспортын хуулбараа биедээ авч явсан. Гэвч тэрийг хүчин төгөлдөр биш аль улсын иргэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн. Мөн надтай хамт явсан хятад иргэнийг тэнсэн харгазлзах ялтай, тэгэхээр энэ хүнийг чи нуун дарагдууллаа гэсэн. Би тэр хүнийг нэг их сайн танихгүй л дээ. Мөнгөгүй, монгол хэл мэдэхгүй учраас намайг орчуулга хийж өгөөч гээд хамт явсан. Бас намайг хилээр хар бараа гаргасан гэж асууж байсан. Гэхдээ энэ нь айлгах зорилготой байсан санагдсан. Учир нь надад цагдаа, шүүхээс албан ёсоор ямар ч бичиг баримт өгөөгүй түр хорих газар 32 хоног хорьсон.  

-Өвөрмонголд таны элгэн саднууд бүгд бий юу?

- Ээж, дүү нар минь бий. Хүү тусдаа гарсан, охин ээжтэйгээ амьдардаг. Бид албан ёсоор

ураг салаад удаж байгаа.

 -Та одоо монголд ганцаараа амьдарч байна уу?

-Яг үнэнийг хэлэхэд найз охинтой болсон.

- Гэр бүлийнхэнтэйгээ холбоотой юу?

- Ээжтэйгээ, охин дүүтэйгээ ярина. Найз нөхөдтэйгээ холбоо байхгүй болсон. Цагаан сарын  өмнө өвөрмонголд байдаг найзуудын гар утсыг цагдаа нар булааж авч намайг блок хийсэн. Тэр хүмүүс зөвхөн тариа тарьдаг, мал малладаг хүмүүс, хэзээ ч улсын нууц мэдэхгүй. Би өмнө нь хятадууд өвөрмонголчуудын газар нутгийг булааж байгааг эсэргүүцсэн лайв хийснийг улсын нууц гээд устгасан. Тэрэнтэй л холбоотойгоор найзуудыг маань дарамталсан байна.  

- Таны эдгээр үйлдлээс болж гэр бүлд тань дарамт учирдаг уу?

- Тавдугаар сард намайг лайв хийсний дараа эмэгтэй дүүг маань арваад хоног хорьсон. Манай хамаатан төрөл садангуудын гэрт цагдаа нар гэрт нь ойр ойрхон очиж Балжиннямыг чимээгүй байлгаарай гэдэг. Сүүлийн үед цагдаагийн газраас ээж дээр очоод та Балжинямыг чимээгүй бай  гэж хэлээрэй гэж. Манай ээж мах иддэггүй, дандаа цагаан идээ иддэг. Тэр цагдаа нар ээжид цаасан хайрцагтай цагаан идээ аваачиж өгсөн байгаа юм. Ээж “миний хүү мөрөөрөө амьдар”  гэдэг.

- Салсан гэр бүлд тань таны энэ байдал нөлөөлдөг үү?

- Эхнэр охин хоёр Хайлаарт амьдардаг. Эхнэр ноднин яриад “Хоёр хүүхдээ бодохгүй юу гэж ингэж солиороод байна” гэж хэлсэн. Миний вечатыг насаар нь хар тамга дарж, блок хийсэн цагдаа нар. Харин миний хүүд их хэмжээний мөнгө өгөөд “Ааваа чимээгүй байлга” гэхэд нь мөнгийг нь аваагүй гэсэн. Хүүд тэд нар аав чинь гадаадад ямар нэг асуудал гаргавал шоронд сууна шүү гэж хэлсэн. Миний охин 13 настай, жаахан болохоор ямар нэг дарамт ирээгүй байх.

-БНХАУ-ын хуулийг чанга гэдэг. Гэтэл тэд хахууль өгч байна?  

- Та нар буруу боддог. Хятад хуульгүй. Өвөрмонгол найз нөхөд минь ардчилал гэж үг мэдэхгүй. Хятад үндсэн хуулийн 34 зурваст ӨМӨЗО хэл соёлыг өөрчлөх эрх чөлөөтэй гэж бичдэг. Өөрсдөө хуулиа зөрчдөг. Миний 23 настай хүүгийн эрх чөлөөнд халдаж, мөнгө өгч дарамтлахыг оролдсон.

- Ээжийгээ тайван байлгыхын төлөө дахиад жагсахгүй биз дээ?

- Шаардлага гарвал жагсана. Лайв хийнэ. Ганц ээжийнхээ төлөө, ганцхан ээжээ бодох хэцүү. Ирээдүй хойч, үр хүүхэд, үндэс угсаагаа бас бодох хэрэгтэй. Тэмцэх ёстой. Амьд байх юм бол тэмцэнэ.

- Цаашид яах бол. Ирээдүйгээ та хэрхэн хардаг вэ?

- Боломжтой бол хамгийн сайхан амьдрах газар монгол. Боломж байгаа эсэхийг би мэдэхгүйӨвөрмонголд амьдрах ямар ч боломжгүй. Интернэтийн хичээлийг нь өөрчилсан. 5 ангийн хүүхдэд хоёрдугаар ангийн хичээл орж байна. Түүх, соёлын хичээлүүдийг хаасан. Дуугарвал шоронд орно. Шүүхийн шийдвэргүй хорьдог. Ноднин хоригдсон хүн  энэ жил гараагүй л байна. Газар нутагаа хамгаалж, хэл соёлоо хөгжүүлэх нь монгол хүний үүрэг гэж боддог учраас мөрөөдлийнхөө төлөө явна. БНХАУ-ын хилээх хөл тавибал намайг бүх насаар хорих, эсвэл буудан хороох хувь тавилан хүлээж байгаа. 

- Эцэст нь миний онож асуугаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл бий байх?

- Би бол жирийн нэг малчин хүн. Гэхдээ өөрийн түүх, хэл соёл, бичиг үсэг, найр наадамдаа дуртай. Биднийг ганцхан монгол бичиг л монгол хүн гэдгийг баталж чадна. Чингис хаан хэзээ улс үндэстний соёл, хэл бичигт халдаагүй. Монгол хүн монгол бичгийг сурч байж, үгүй ядаж нэрээ бичиж сурах хэрэгтэй. Энэ бол бидний сүр сүлд, таних тэмдэг юм. Бид монгол хувцас өмсөөд монгол гэдгээ нотолж чадахгүй, харин монгол бичгээр нэрээ, намтар, түүхээ бичиж байж монгол гэдгээ харуулна. Соёлын ядуурал бол хамгийн том ядуурал. Үүнийг сэргээх ёстой. Сэргээсний дараа уйгаржин бичгээр түүхээ уншаад үзээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ТҮМЭННАСТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
76 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол өвгөн
Монгол өвгөн

Худам монгол бичигээ өргөн дэлгэрүүлж бгаа нь сайшаа.лтай. Одоо өөрөө бс ар Монгол бичигээ сурч ярьж чаддаг блох хэрэгтэй. Үндэснии үзэлтэй яг иим л Монгол хүн өнөөдр манайд ус агаар мэт хэрэгтэй бна даа. Амжилт найзаа..

Зочин
Зочин

Монголд найдвартай биш. Ингэж мэдээлэл цацах хэрэггүй байсан. НҮБ-н хамгаалалтанд орсон тул байж байна. Ороогүй бол нөгөө Монголд олон жил болсон бараг иргэншил авах эрхтэй болчихсон байсан турк багшийн гэр бүлийнхэн шиг гэнэт хулгайлагдана. Тэр турк багшийн оршин суух зөвшөөрөл нь иргэншил авах хэмжээнд оччихоод байхад гялс иргэншил өгөх ёстой байсан юм. Хууль зөрчихгүй хуулийн дагуу дэмжих боломж.

Авид
Авид

Ийм царайтай монгол хүн ч байдаг л даа. Жинхэнэ монгол Өвөр монгол бий бий: Монгол нутгийн зүг хараад залбирдаг, цайны дээжээ өргөдөг монгол зөндөө зөндөө. Манай хууль хяналтын газар сайтар шалгах биз дээ. Монгол бичгийн яриа бичгийн чадварыг нь шалгачихгүй юу.

Зочин
Зочин

Элгэн махны тасархайс минь

Зочин
Зочин

Дэмжиж байна

mongol
mongol

demjij baigaa shuu,zorigtoi bai saihan tsag ireh l bolno

Зочин
Зочин

Монгол оо хайрладаг монгол байгаасай цагдаа хуулийнхаан

Зочин
Зочин

Манайд байгаа хужаагийн эрлийзүүд л энэ хүнд дургүй байгаа байх. Тэгэхээр эрлийзүүд өөрсдөө нутаг руугаа буцаач. Цагаа тулахаар тэд чадахгүй л байхгүй. Тэднийг ч гэсэн очихоор буудан ална. Өмнө нь 80-аад онд нутаг буцсан хужаа нараас маш олон хүн ингэж төгссөн байдаг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэ илжигнүүд л дургүй байгаа. Хэтэрхий олон шаахайтнууд удмаа үлдээж дээ монголд минь

ZOCHIN
ZOCHIN

MEDEEJ EVGUI SETGEGDEL BOLGONII TCAANA HUJAA BGAA. JINHENE MONGOL HUMUUS CHAMAIG DEMJINESHUU... DEMJINE. EH HEL MARTAJ BOLOHGUI SOEL. AYLGUU SAIHAN MONGOL HELEE HAANA CH HENII CH UMNU UMUURUH N NIIT MONGOL TUMNII ERH.

Зочин
Зочин
Reply to  ZOCHIN

Яг үнэн хужаа нар хэтэрхий олон болжээ. Энэ хуцаад юм бичээд байгаа илжигнүүдийг ургийн бичгийг нь үзээд монголоос хөөвөл таарна.Бүгд Илжигнүүд.

Зочин
Зочин

Алаг махны тасархай Атга ясны хэлтэрхий гэж......

Зочин
Зочин

Өвөрмонгол хүн монголд визгүй эх орондоо байгаа шг эрх эдлэх ёстой

Зочин
Зочин

Маш зөв санаа шүү.энэ дургүйцэж комёнт бичээд бгаа хүмүүс бол дан хужаа нар байгаа.цэвэр монгол хүмүүс ингэхгүй.ийм зоригтой монгол ховор доо.Сталин оросууд өвөрмөнглыг элэг нэгнийг салгасан шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дэмжиж байна

Баяраа
Баяраа

Дэмжиж байгаа...Жинхэнэ Монгол зүрх , сэтгэл мэдрэгдэж байна...

Zochin
Zochin

Neeree gants neree ch bolson bichij surtsagaai l daa

ennie
ennie

дэмжиж өна

Зочин
Зочин

Энэ нэг өрөвпмаар өвөрмонголчуудаа яана даа

Зочин
Зочин

НҮБ-ын хамгаалалтад баыдаг гэж байна ш тээ

Зочин
Зочин

Манайхан хорих ёсгүй. 32 хоног хорьсон бол зөвхөн бичгээрх зөвшөөрөлтэй хорино. Гадаад иргэд хариуцсан газар шууд хүн хориулах эрхгүй.

Зочин
Зочин

Манайхан бол элгэн садан учраас хуулийн хүрээнд тусалж болох бүх зүйлээ чимээгүй хийх ёстой. Сурвалжлагч нь мэдлэггүй бодлогогүй . Одоохондоо ил гараад яриад байх шаардлагагүй хүн байна. Монгол бичиг үнэ төлбөргүй заана гээд хуваариа гаргаад зарлавал сурах нэг нь холбогдоно.

Зочин
Зочин

tsagaach hun zaasan gazraas garch bolohgui. biznes bolon busad uil ajillagaa yavuulj bhui. nub-ees ugsun munguuruu ami zogooh yostoi.

Sh. Oyundelger
Sh. Oyundelger

Эр зориг

Зочин
Зочин

Kkk NUB ene nohriig hamgaallaa you kkk shar hadnii hurtsiin tasagt hed honog hebtuuleed urd horshid huleelgeed ogchih

Зочин
Зочин

Монголын цагдаа хятадын амрыг хамгаалахын салбар аятай л ажиллах юмдаа...Муусайн бууны нохойнууд

eej
eej

yag hujaa l haragdaj bn...nz ohintoi bolson ch gh shg

Зочин
Зочин

Би

Зочин зочин
Зочин зочин

Өөрсдөө суръя, Монгол бичиг мэддэг хүмүүс дүүрэн байгаа, багш хүн ажилгүй байхад гаднаас хүнээр бичгээ залгаад яахав дээ. Энэ сурвалжлагчид өөр хийх ажил олдохгүй байгаа юм байнаа даа

Зочин
Зочин

Үнэгүй заана илжигээ

Зочин
Зочин

Чамтай чамгүй би өөрсдөө монгол бичгээ сурчихна.

Зочин
Зочин

БиМонголХүн
2022-02-12 11:53
Хийх ажилгүй ингэж солиорч явахаар гэртээ хариачээ эргүү МАЛ минь. Эхнэр хүүхэд дээрээ очоочээ. Монгол Улсаас хөөж гарга. шоронд оруул орно энд тэнэгтэж явахаас арай дээр

-mong9l88n bol9bsroliig doromjloh youm baina daa zahiin obormongol kkkbuch aimgaar yabah sonirholtoi l nohor youm.
Buriad bol9n halmigt hicheel zaa kkk

Зочин
Зочин

Сайн б.а уу. Монгол бичиг заах үйл хэрэгт тань нэгтмээр б.а. би монгол бичиг мэддэг

Зочин
Зочин

Бид өөрсдөө монгол бичгээ сурна Харин ямар зорилготойг нь шалгах газрууд шалгах нь зөв. Хошууран дэмжихийг үл хүснэ

зочин
зочин

Энэ одоо юу вэ худлаа зальтай нөхөр байнадаа өвөрмонголчууд монголыг маань яах гээд л налж унаад байнадаа

Зочин
Зочин

ahaa hulgaichuudiin ugiig buu toogooroi. eh oronch hun zovlon ih shuu. eh hel soyol uurd uldeg

монгол
монгол

МОНГОЛООС ЗАЙЛ ХЭН Ч ЧАМАЙГ МОНГОЛ ГЭХГҮЙ ХААНА АМЬДАРНА ТЭР УЛСЫН ХУУЛИА ДАГАДАГ ЮМ МОНГОЛД МИНЬ ИРЖ БИТГИЙ ГАЙ ТАРЬ

Зочин
Зочин

Уйгаржин бичиг бол араб бичгээс үүссэн. Шинжан уйгараас гаралтай. Монголчууд түүхэндээ 6 орчим бичиг ашиглаж байсан. Сүүлд нь уйгаржин бичиг ашигласан. Одоо гэхдээ цаг үеийн шаардлага огт хангаж чадахгүй болсон учир хэрэглээнээс шахагдсан. Үеэ өнгөрөөсөн бичиг юм. Дээрээс доош чигтэй бичиглэл нь хэрэглээнд хүндрэл учируулдаг. Галиг нь огт таардаггүй. Дүрэм нь хэт болхи, дээр үеийн. Крилл монгол хэл бол уйгаржин бичгээс хавьгүй илүү боловсронгуй, ярианы дуудлагатайгаа сайн тохирдог, дэлхийн стандартад нийцсэн гэх мэт давуу талтай юм. Сэтгэлийн хөөрөлд автаж уйгаржин бичиг судалж цагаа дэмий үрэх нь тэнэглэл. Хятадын колони болох гээгүй л бол Өвөр монголчуудын тэр уйгаржин бичиг бид нарт ямар ч хэрэггүй.

Зураач Лондон
Зураач Лондон

Сайн сайханыг ерөөе!

Зочин
Зочин

Орчин цагийн Тогтох баатар шүү.

Зочин
Зочин

Харь үндэстэн казахууд бүхэл бүтэн нэг аймагт хэдэн үe удмаараа амьдраад, монгол улсын иргэний үнэмлэхтэй, бидэнтэй адилхан бүхий л нийгмийн хамгаалал хүртээд, өвөг дээдсийн минь үлдээсэн байгалийн баялагаас бидэн шиг хувьцаа, ногдол ашиг, хишиг хүртээд амьдарч байхад яг мах, цусны тасархайнууд маань ингэж л гадаадад хүчээр булаагдан, тасарч, төрлөөр устгалд өртөж, үйлээ үзэж амьдарч байх юм даа.

1111111
1111111

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Монгол хүний чин зоригийг барьж, эх хэлээ хамгаалахын төлөө тэмцсэн тэмцэл нэгэн цагт ялна гэдэгт итгэж байна.

mongol bichig saihan
mongol bichig saihan

mongol bichigee surtsgaaya... unshaad nvdnii nulims garah shad demjij bna.

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн

Хятад цагдаа нар хүүд нь их хэмжээний мөнгө өгөхөд аваагүй,бас ээжид цагаан идээ өгсөн бна лээ ч гэх шиг үлгэр ярьсан нөхөр бна даа.ийм юманд итгэнэ гэж бодож бвал биднийг доогуур үзэж доромжилж буйн хэлбэр.гэр бүлээсээ салаад дураараа хөнгөн амьдарчих гэж яваа этгээд бас бизнэс хийнэ айн.оргонох гэж аргаа хайж бгаа л этгээд бна да.бичиг хэл соёлын тэмцэл түүний халхавч бх.зальтай өврүүдийн л нэг бна.

Zochin
Zochin

Mongol hun shuu dee . Bid ch gesen mongolchuudaa hairlah heregteu. Тэр эх орондоо л байх хэрэгтэй . Эх оронтой Монгол хүн гэдгээ Хятадад үзүүлэх ёстой

зочин
зочин

хятад хүүхдэд монгол бичиг зааж бн гэж бн даа. адгийн шаарууд ийм л далд санаатай

Зочин
Зочин

Хөөрхийдө ямар сэтгэл өвдмөөр юмбэ.

Мэндээ
Мэндээ

Дэмжиж байна. Босоо бичгээ зөв сурмаар байна. Холбоо барихаар байна.

ЗочинБаажаа
ЗочинБаажаа

Монголчууд бид өөрсдөө уйгаржин монгол бичгээ заагаад сураад байж чадах байлгүйдээ, санаа нь зөв хэдийгээр ч цаад их гүрэн Хятадууд нь ямар далд санаа агуулж нааш нь явуулсан юм болоо, манай Хятадын Монголчууд энэ тусгаар буюу ар Монголд бичиг үсэг заасан зааж байгаа гээд дэлхий нийтээр суртачилаад эхэлвэл яах болж байна аа. Бас л нэг их Хятадын зөөлөн аргынх нь нэг бишүү хэмээн бодож болох юмдаа

Зочин
Зочин

Харваас хужаа. Жинхэнэ тэмцэгч өвөрмонголыг ингээд чөлөөтэй явуулах ч үгүй. Монгол хамгаалж чаддаггүй. Зүгээр хужаагийн тагнуул. Улаан хужаа царайгаа нуух гээд бас сахал тавьсан ухаантай юм байхдаа

Ганзориг
Ганзориг

Өвөрмонголд 4н жил гаран ирэн очин явсаных тэдэнтэй байнга холбоотой байдаг хүний хувьд үнэхээр их харамсдаг даа тэднийгээ хархаар. Өвөрмонголчуудыг яах нь бидний дур хөндлөнгөөс битгий оролцоод бай гэсэн дээрээс хаясан том чулуу байхаа. Манай удирдлагууд утсан хүүхэлдэй болоод байна уу даа.

Zochin
Zochin

Bidniig mallax amarxan bxda ed nart. Durtaiga xelj yriad durara .

Зочин
Зочин
Reply to  Zochin

Илжиг минь дуугай бай монголчууд өөрсдөө мэдье.

Haha
Haha

Umhii hujaagiin sheesh z##l

Зочин
Зочин
Reply to  Haha

Илжиг минь дуугай бай монголчууд өөрсдөө мэдье.

Зочин
Зочин

Кирилл бичигт шилжсэнээр Монгол улс дэлхийтэй харьцдаг болсон,Монгол бичгээ 7,8 -р ангиудад заагаад бүх хүн мэддэг л байх нь зөв болохоос Монгол бичиг гээд кирилл бичгийг хаявал сүйрэл л болж Хятал ханзаар бичихийн эхлэл болно шүү..Монгол бичгийг сургах нэрийн доор Монголчуудыг кирилл бичгээс салгаж дэлхийгээс таслах гэсэн даалгавартай ирсэн хүн юм биш байгаа.Дэмий байх аа.Зүгээр л Монголд оршин суух эрх өгчих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button