ДЭЛХИЙ

Японы зарим нутгаар 37 хэм хүртэл халжээ

Японы зарим нутагт агаарын температур Цельсийн 37 хэм хүрчээ. “Факсай” хар салхины нөлөөгөөр халуун агаар үүсэж, хурц нар ээснээр агаарын температур нэмэгдэхэд хүрсэн хэмээн тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ.

Түүнчлэн Японы төвийн нутгийн Гифү мужийн Тажими хотод өдрийн цагаар Цельсийн 37.6 хэм, хойд нутгийн Гүнма мужийн Маэбаши хот болон төвийн нутгийн Аичи мужийн Оказаки хотод Цельсийн 37 хэм хүрсэн байна. Япон даяарх цаг уурын 79 ажиглалтын станцад 35 болон түүнээс дээш хэм бүртгэгдсэн аж.

Токио хотод сүүлийн 27 жилийн хугацаанд анх удаа агаарын температур есдүгээр сард хоёр өдөр дараалан 35-аас дээш хэм хүрчээ. Зарим нутагт агаарын өндөр температур, чийглэг агаар нь борооны үүл үүсгэж цагт 50 миллиметр хур тунадас унаж болзошгүйг Цаг уурын газрын мэргэжилтнүүд анхааруулжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button