ДЭЛХИЙНИЙГЭМ

Украйны асуудлыг утасны цаанаас шийдэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украйныг тойрсон асуудлын талаар утсаар ярилцлаа. Тэдний яриа цаг гаруй үргэлжилсэн ч дорвитой үр дүн, ойлголцолд хүрч чадсангүй.

Энэ удаад тэд төлөвлөсөн хугацаанаас өмнө утсаар ийнхүү холбогдсон байна. Утсаар ярих санаачилгыг анх Вашингтон гаргасан юм. Уг нь төрийн тэргүүнүүд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний даваа гарагт утсаар холбогдох товтой байсан. Товыг наашлуулсан нь Украйны асуудал бол яах аргагүй хамгийн анхаарал татсан халуун сэдэв гэдгийг илтгэж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, удирдагчдын яриа тэнцвэртэй, ажил хэрэгч байдалд өрнөжээ.

Хамгийн эхэнд тэд урт хугацааны, хуулийн дагуу баталгаажсан аюулгүй байдлын баталгааны талаар ярилцсан байна. Чухам үүнийг л Москва АНУ болон НАТО-оос хүсэж байгаа зүйл.

Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путинд хэд хэдэн санал дэвшүүлсэн гэгдэж байгаа юм. Гэсэн ч, эсрэгээрээ Москва өмнө нь мөн л хэд хэдэн санал, гаргалгаа дэвшүүлсэн байсан. Владимир Путин хэлэхдээ, “Орос улс мэдээж бүх зүйлийг сайтар судалсны үндсэн дээр удахгүй хариугаа өгөх болно. Гэсэн ч, Москвагийн тавьсан гол шаардлагуудыг өнөөг хүртэл үл тоомсорлож байна. Бидний тавьсан санал бол эвслийн хүрээгээ тэлэхгүй байх, Украйны нутаг дэвсгэрт цохилт өгөх хүчнийг оруулахгүй байх зэрэг асуудал багтсан” гэлээ.

Төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн утасны яриа бол ОХУ Украйн руу юу юугүй халдан түрэмгийлж, дайн өдөөх гэж байгаа мэтээр Вашингтон мөн Барууны орнуудын гаргах урьд өмнө хэзээ ч байгаагүй увайгүй уур амьсгалын дор болж байгаагаараа онцлогтой.

Мэдээж хэрэг, америк болон тэдний хань хамсаатнуудын хэлээд байгаа шиг “домогт” аюул заналхийллийг нотлох баримт сэлт байхгүй, бас байж болшгүй зүйл. Ийм тайлбар дүгнэлтийг оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж байгаа юм.

Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков америк болон барууныханд, “Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ ямар ажиллагаа явуулах эсэх нь та нарт хамаагүй” гэсэншүү утгатай тайлбар хийсэн. Вашингтон болон Барууныхны заналхийлэл гэдэг нь  Украйны эрх баригчид яагаад ч юм хийхийг хүсэхгүй байгаа эрс шинэчлэл, улс оронд нь нүүрлээд буй хямралыг гэтлэх хүсэлгүй байгаа нь хачирхалтай хэмээжээ.

Жо Байдентай утсаар ярихдаа ОХУ-ын Ерөнхийлөгч сүүлийн найман жил үргэлжилж буй Минскийн хэлэлцээрийг сүйтгэх Украйны эрх баригчдын хор хөнөөлтэй шугамыг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн, Киев хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь Барууны орнуудын зүгээс зохих ёсны зөв “дарамт шахалт” үзүүлэхгүй байгааг ч онцлов.

Харин ч эсрэгээрээ, Барууныхан Украйныг цэрэгжүүлж, орчин үеийн зэвсэг техникээ шахаж, улмаар Украйны аюулгүйн хүчнийхэн Донбасс болон Крымтэй холбоотой байж болзошгүй өдөөн хатгалгыг Барууныхан зориудаар өрнүүлж буйд аюул эрсдэлд Ерөнхийлөгч Владимир Путин анхаарал хандуулсан хэмээн Путины туслах Юрий Ушаков хэллээ.

Ер нь сүүлийн үед коронавируст цар тахлын улмаас ч тэр үү дэлхийн удирдагчид утасны цаанаас холбогдож, тулгамдсан асуудлуудаа ярилцдаг болсон. Тиймээс

“The Telephone Diplomacy” буюу “Утасны дипломат харилцаа” гэх шинэ нэр томъёо, шинэ ойлголт бий болох хандлагатай байна. Гэсэн ч, Украйны асуудал бол утасны цаанаас шийдчих энгийн асуудал биш хэмээн учир мэдэх шинжээчид дүгнэж эхэлсэн юм.

(Эх сурвалж: BrefNews)   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:36

Энэ хоёр утсаар яриад юу шийдэх вэ

ganbold
ganbold
2 сар 14, 2022 08:41

утасны цаанаас шийдчих энгийн асууд�##� биш шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:46

Путин хэний ч үгэнд орохгүй

batbaatar
batbaatar
2 сар 14, 2022 08:52

manaid yamar sorog noloo uzuuldeg bol oo

ҮНЭН
ҮНЭН
2 сар 14, 2022 10:10

ОРОСД ОДОО ТОМ ЦОХИЛТ ӨГЧ ЗҮРХЭНД НЬ ХУТГА Ш А А ЭС БӨГӨӨС ДЭЛХИЙД АМАР ЖИМЭР АМЬДРАЛ ИРЭХГҮЙ. ПУТИНЫГ ОРОСУУД ӨӨРСНӨӨ ЦААШ ХАРУУЛАГ

mongol
mongol
2 сар 14, 2022 10:50

Odoo chin 21 r zuun buh yamiig onlainaar,holiin zainaas shiiddeg bolson tsag orchin ueiin kommunistuud uuniig medehgui,tegeed ch ene dainii hyamraliig amerik,baruuniihan bish orosuud ih undsiig ni taviad delhii niitiig dainii ersdeld oruulaad baigaa yam,dolooh gej baigaa bol ochood hamtraad uz yamiig yaaj medehev baga zereg hoolnii shavharuu oldoj magadgui l yam

Зориг
Зориг
2 сар 15, 2022 13:20

Амеркчууд худ�##� мэдээлэл цацаж Европд дайн дэгдээх гэж санаархаж байна Иракийг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж х�##�дан довтолж гэмгүй Улсийг хэлмэгдүүлсэн Ливанийг бас үндэслэлгүй довтолж сүйрүүлсэн одоо ОХУлсийг өдөөн хатгаж Европд дайн дэгдээж Олон Улс оронийг сүйрэлд хүргэх аюул нүүрлэж байна

Холбоотой мэдээ

Back to top button