ДЭЛХИЙ

Эмтэрсэн хамрын нууц тайлагджээ

Египетийн бунхны тонуулчид муу ёрын сүнс, хараалаас өөрсдийгөө хамгаална хэмээн итгэж, хөшөөний хамрыг хугалдаг байсан хэмээн Америкийн эрдэмтэн, Египет судлаач Эдвард Блайберг үзжээ.

Тэрбээр Artsy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ онолынхоо талаар ярьсан байна. Бруклины музейн эртний Египетийн олон тооны хөшөө, баримлуудыг дэлгэсэн эртний Египетийн урлагийн танхимын тайлбарлагч хийдэг Блайбергээс хүмүүс ихэнх хөшөө, баримлын эмтэлсэн хамрын нууц юутай холбоотой талаар асуудаг байжээ. Удаан хугацааны туршид Блайберг цаг хугацааны эрхэнд хөшөө эмтэрч, муудсантай холбоотой гэж үзэж байжээ.

Уг асуудлыг илүү нарийн, анхааралтай судлах явцад зөвхөн хөшөө, баримал төдийгүй хана, хавтан дээр зурсан баатруудын хамар байхгүйг анзаарсан байна. Хөшөөний хамар эмтэрч, унах боломжтой бол хана, тэгш гадаргуу дээр зурж, сийлсэн дүрснүүдийн хамрыг илт санаатайгаар эмтэлсэн байжээ.

Блайбергийн үзэж буйгаар, тонуулчид ийм аргаар өөрсдийгөө муу ёрын сүнс, хараалаас хамгаалахыг оролддог байсан бололтой. Египетүүд хөшөө, баримал тухайн дүрслэгдсэн хүнийхээ сүнсийг хадгалж, нэг ёсны “сав” нь гэж итгэдэг байсан бөгөөд хөшөөний аль нэг хэсгийг эвдсэнээр сүнсийг хүчгүй болгодог гэж үздэг байсан аж.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button