Нийгмийн

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Ширхэг сарнайг 10 мянган төгрөгөөр борлуулж байна

Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр хамгийн ихээр худалдаанд эрэлттэй байдаг барааны нэг бол цэцэг билээ. Иймд бид багшийн дээд орчмоор цэцгийг хамгийн хямдаар борлуулдаг багшийн дээдийн нүхэн гарцан доторх худалдаачдаас тодрууллаа.

-Танайд хэчнээн төрлийн цэцэг борлуулагдаж байна вэ?

-Найман төрлийн цэцэг борлуулагдаж байна.

-Цэцэгний олдоц ховор байгаа бололтой.

-Тийм ээ. Цэцэг төв орчмоор цэцэг олдохгүй байна гэсэн хүмүүс өглөөнөөс хойш их ирсэн. Манай цэцэг ч бас үдээс хойш дуусна байх. Их цөөрчихлөө.

-Үнийн хувьд хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Цэцгийн үнэ 8000 төгрөгөөс эхэлж байна. жишээлбэл улаан сарнайн ширхгийн үнэ 10000 төгрөг, харин бөөндөөд олноор нь авбал 8000 төгрөгөөр борлуулж байна. Баглаа цэцэг хамгийн хямд нь 35 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ нь дотроо гурван сарнайтай. Баглаан доторх сарнайн тоо ширхгээс хамаарч үнэ өөрчлөгдөнө.

-Ачаа бараа тээвэрлэлтээс үүдэн саатаж байна. Эдгээр цэцгүүд хэзээ захиалж авсан бэ?

-Бээжингээс гурав хоногийн өмнө захиалаад өнөөдөр үүрээр цэцгүүдэ тосож авсан. Ачаа бараа саатсан учраас онгоцоор захиалга өгч авахаас өөр аргагүй байна. Онгоцоор авахаар тээврийн зардал хэтэрхий өндөр байдаг.

-Өнөөдөр ямар цэцэг хамгийн их борлуулагдаж байна вэ?

-Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр учраас улаан сарнай хамгийн ихээр борлуулагдаж байна. Хүмүүс ширхгээр нь ч их авч байна. баглаж, боолгоод ч авч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд байхгүй шавьж хачиг гардаг хятад цэцэг бүү ав

Холбоотой мэдээ

Back to top button