ДЭЛХИЙ

Назарбаевын дүрийг бүтээсэн жүжигчин парламентын гишүүн болжээ

Казахстаны Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, дуучин Нурлан Алимжанов лхагва гаригт Казахстаны Мажилисын гишүүний тангараг өргөж байна. Тэрбээр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын "Удирдагчийн замнал” хэмээх кинонд тоглож, олонд танигджээ.

Казахстаны Парламентын дарга Нурлан Нигматулин нэгдсэн хуралдааны үеэр "Манай эгнээнд нэг гишүүн нэмэгдлээ. Сонгуулийн төв хорооны тогтоолоор "Нур Отан” намын гишүүн Нурлан Алимжанов намын жагсаалтаар УИХ-ын гишүүн боллоо гэжээ” .

Өдгөө 35 настай Алимжанов Нийгэм, соёлын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр сонгогджээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button