НИЙГЭМ

ТЕГ-ын даргын томилгооны асуудлаар Цэцэд ханджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ.

Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаажээ. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд хандахаас өмнө Засгийн газар болон УИХ-д хандсан байх бөгөөд уг нөхцлийг хангаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж өргөдлийг буцаасан байна.

Тиймээс иргэн Ш.Амгалан энэ дагуу УИХ, Засгийн газарт бичиг явуулсан бөгөөд аль аль нь хуулийн хугацаандаа хариу өгөлгүй эс үйлдэл хийсэн тул дахин Цэцэд хандаж байгаагаа мэдэгджээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button