ДЭЛХИЙ

"Ашура” ёслолын үеэр 31 хүн амиа алджээ

Иракийн Кербела хотод болсон лалын шийт урсгалын "Ашура" ёслолын үеэр үймээн дэгдсэний улмаас 31 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Лалын шийт урсгалын ёслолд мянга мянган хүн оролцохоор гудамжинд цугларжээ. Цагдаагийн ажилтнууд олны дунд үймээн дэгдсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж аюулгүй байдлын албаныхан “CNN” сувагт мэдээлжээ. Түргэн тусламжийн ажилтнууд тухайн газраас гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн аж.

Жил бүр уг ёслолыг Зөнч Мухаммедын ач хүү Имам Хуссейний нас барсны дурсгал зориулан тэмдэглэдэг байна. Имам Хуссейн лалын шийт урсгалыг дагагч байсан бөгөөд МЭ 680 онд Кербела хотод болсон томоохон тулааны үеэр амиа алджээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button