ДЭЛХИЙНИЙГЭМ

The Telegraph: Барууныхантай хийх “тулаан“-д В.Путин ялахад ойрхон байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучнаар ЗХУ задран унасны дараах орон зайгаа дахин олж авахын төлөөх “тулаан”-д ялалт байгуулахад тун ч ойрхон ирээд байгаа талаар “The Telegraph” сонины сэтгүүлч Эмброуз Эванс-Притчард бичжээ.

ОХУ нийт 635 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц хуримтлуулж чадснаараа дэлхийд тавдугаарт орж, нөөц нь өссөөр байгаа юм. ОХУ-ын өр Дотоодын Нийт Бүтээгдэхүүн /ДНБ/-ий 18 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд зургаадугаарт орж буй эл өр зээл багассаар байна гэж сэтгүүлч өөрийн нийтлэлдээ онцолжээ.

Москва банкны тогтолцоондоо өөрчлөлт оруулж, “их цэвэрлэгээ” хийсэн гэгдэж байгаа юм. ОХУ төсвийн илүүдэлтэй байгаа учир төрийн зардлаа нөхөхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж улайран хөөцөлддөггүй.

ОХУ газрын тосны борлуулалтаасаа олдог төрийн орлогоос хараат байдлаа бууруулсан талаар Эванс-Притчард мөн онцолсон байна. Ийм чиг шугам баримтлах нь мөнгөө “нисдэг тэрэгнээс цацдаг”, харин төсөв нь голлох үүрэг гүйцэтгэдэг Барууны нийгэм, эдийн засгийн үрэлгэн тогтолцооноос эрс ялгаатай юм хэмээн бичжээ.

Сэтгүүлч Эванс-Притчард мөн Москва Европ руу албан ёсоор экспортлодог бүх хийгээ санхүүгийн ноцтой бэрхшээлтэй тулгарахгүйгээр хоёр эсхүл түүнээс ч олон жилээр зогсоох боломжтой хэмээн тэмдэглэжээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүйтэн дайны дараа байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ зөрчиж, Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг /ТУХН/-ийн гишүүн орнууд, түүнчлэн Балтын тэнгисийн улсууд, Гүрж улсад Оросын ноёрхол, нөлөөг дахин сэргээх онцгой боломж байна гэжээ. Сэтгүүлчийн эл тооцооллыг ямар ч хориг арга хэмжээ өөрчлөхгүй” хэмээн сэтгүүлч дүгнэсэн байна.

(Эх сурвалж: The Telegraph)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2 сар 20, 2022 01:41

Ukrain,Gurj zereg ulsuudad Finland shig orshin togtnoh buren bolomj bgaa,zaaval ih gurnii geopolitikiin esreg temtej bhaar..

Холбоотой мэдээ

Back to top button